Модны 2-т байрлах саунд зохион байгуулалттайгаар охидын биеийг үнэлүүлж байна

Cаун ажиллуулах нэрээр охид, эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх явдал газар авсаар байгаа нь нууц биш ээ. Тэгвэл энэ асуудлаар “Цагаан хас” бүлгэм болон “Хас Монгол” хөдөлгөөний тэргүүнүүд гишүүдийнхээ хамтаармэдээлэл хийж, иймэрхүү хууль бус үйл ажиллагаа явуулдаг охидын биеийг үнэлүүлдэг гэх газруудыг тандаж,шалгасан тухайгээ хэвлэлийнхэнд дуулгасан юм.

Тус хөдөлгөөнөөс энэ сарын дөрөвний өдөр иргэдийн гомдлын дагуу зарим саунд шалгалт хийсэн байна. Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Модны хоёрт орших “ALE HOUSE” зочид буудлын B1 давхарт байрладаг саунд шалгалт явуулахад,тус саунд 10 гаруй эмэгтэй биеэ үнэлж байсан гэнэ.

Тэд энэ асуудлыг харьяа дүүргийн Цагдаагийн газарт шилжүүлээд байгаа юм байна.

Замбараагүй байдлыг шалгах ёстой

МХЕГ зэрэг байгууллага ажлаа хийхгүй байна

Тус сауныг Отгоо гэх эмэгтэй ажиллуулдаг бөгөөд өмнө нь гурван жилийн хорих ял аваад тэнсэн харгалзаж суллуулсан байсан тухай “Хас Монгол” хөдөлгөөний тэргүүн Д.Дарханбаатар хэллээ.

Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн хоёрдугаар хэсэгт Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас дөрвөн зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байдаг юм байна.

Гэтэл дээрх Отгоо гэгч болон тус зочид буудлынханд Монгол улсын хууль үйлчлэхгүй байгааг тэд хэлээд Монгол эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж байгаа энэ эмэгтэйд болон бусад саунд холбогдох хууль хяналтын байгууллагууд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг асуултыг тавьлаа.

Энэ дашрамд “эдгээр замбараагүй байдлыг шалгах ёстой МХЕГ зэрэг байгууллага ажлаа хийхгүй байна” хэмээн тэрээр нэмж хэлсэн юм.

“Онгон охидыг 1200-1500 доллар хүртэл мөнгөөр зарж байна”

гэх мэдээлэл ирсэн

“Цагаан хас” бүлгэмийн тэргүүн Ж.Эрдэнэзаяагийн хэлснээр, тус бүлгэмд “Онгон охидыг 1200-1500 доллар хүртэл мөнгөөр зарж байна” гэх мэт мэдээлэл ирсэн гэнэ. Тэд энэ мэдээллийн дагуу болон саун гэх мэт охид бүсгүйчүүдийг ашиглан бусармаг аргаар мөнгө олж байгаа газрууд, гадаадад сурч, ажиллуулах зэргээр эмэгтэйчүүдийг хилийн дээс алхуулж байгаа ажлыг хянаж, шалган, судалгаа хийж эхэлсэн гэдгийг ч хэллээ.

Мөн урин дулааны цаг ирж байгаатай холбоотойгоор эхлэх уул уурхайн болон барилгын салбарт анхаарал хандуулж ажиллахаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин