Сайн яваад ирэхээр муулах хүн их болдог юм байна шүү…

Сайн байцгаана уу. Сэтгэгдэл бичнэ гэж бодсонгүй. Жирийн 1 амьдралтай 2 хөөрхөн хүү охинтой, эхнэртэй нэгэн залуу байна. Би 33 настай эхнэртэйгээ гэр бүл болоод 8 жил болж байна. Архи нилээн уудаг байлаа. Одоо үнэн сэтгэлээсээ архи, тамхи 2 хаяж чадсан. Би АА-д явдаг болсон.

Гол асуудал маань эхнэрийг минь нэг найз чамайг жомбоготой суусныг бүгд л мэддэг гэж хэлэхэд л сонин болсон юм. Итгэдэг нэг андаасаа асуутал чамайг цаагуураа ер нь тэгж ярьдаг юм гэж хэлсэн. Цочих шиг болоод. Эхнэрийг минь өмнө нь хамт пиво уугаад суудаг 2 найзын маань эхнэр таньдаг байсан. Тухайн үед эхнэртээ чамайг таньдаг юм байна лээ гэхэд олигтой үг дуугараагүй санагдаж байна.

Манай эхнэр одоо бодохнээ найзуудтайгаа хамт явахад ерөөсөө очдоггүй юм. Ийм л байна даа, эхнэр минь тийм байлаа гэхэд санаанд буухгүй юм. Би асуухгүй ээ өөрөөс нь өмнөх амьдрал нь хамаа алга. Гадуур юу ярьж явах нь үнэндээ сонин биш. Энэ зөвхөн миний л амьдрал.

Намайг архинд ороод толгой алдаад явахад орхиж яваагүй эхнэртээ би хайртай. Өөрийн гэсэн бизнестэй болоод сайн яваад ирэхээр муулах хүн их болдог юм байна шүү…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин