Гэрт хоёулаа үлдэх арга ч алга…
Сайн байна уу? Намайг Г гэдэг. 25 настай энгийн л нэг залуу. Эхнэртэй хөөрхөн хүүтэй. Надад нэг хүнд асуудал тулгараад байна тэгээд та бүхнээс дэмжлэг хүссэн юм. Урьд нь ийм зүйл энэ сайтаас уншиж байсан санагдаад тэгээд бичлээ.
Би төрийн албанд ажилладаг эхнэр маань харин наймаа хийдэг сард нэг удаа урагшаагаа бараандаа явна. Тэр хооронд нь би хүү, эхнэрийн дүү хоёртой үлдэнэ. Энд л бүх зүйлийн гол нь байна…
Түрүү жил эхнэр маань бараандаа яваад удаагүй байхад хүүгийн маань цэцэрлэгт ханиад гараад хүү маань эмээгийндээ хэд хоносон юм. Би компьютер тоглох дуртай. Нэлээд орой болтол тоглоод унтахаар хэвтээд удаагүй байтал эхнэрийн дүү өрөөнд уйлчихсан ороод ирсэн. Юу болсныг нь асуутал бие нь өвдөөд хар дарж зүүдэлсэн гэнэ. Би дүүг нь орон дээрээ унтуулаад өөрөө газар ор засаад хэвттэл нэг л бишээ…
Удалгүй дүү нь шууд миний оронд ороод ирсэн таныг маш их хүсдэг таньд хайртай юу юу гэнэ вэ. Би ч үнэхээр сандраад хувцсаа өмсөөд шууд гараад яваад өгсөн. Бидний дунд юу ч болоогүй тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл намайг үнэхээр зовоож байна аа. Гэрт хоёулаа үлдэх арга ч алга байнга биенд хүрнэ, усанд ороод гарч ирэхдээ бараг нүцгэн шахуу явна. Одоо яг яах вэ эгчид нь хэлэх хэрэгтэй юу? Эсвэл гайгүй болчих болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ