Би хүүхдийг нь өөрийн юм шиг өсгөх ёстой юм болов уу?
Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Намайг Б гэдэг 23 настай хувийн компанид инженер залуу байнаа. Тэрнийг Ц гэдэг л дээ би түүнийг хэдэн жилийн өмнөөс мэддэг байсан тэр үед тэр нэг залуутай үерхдэг байсан юмаа. Би зүгээр л харж явдаг байлаа. Би хөдөө ажлаар хэдэн сар явсан юмаа тэр үед тэрэнтэй 7 сараас хойш мсж бичиж ярьдаг болсон. Тэгээд харьцаж уулздаг болж байгаад бараг сарын өмнөөс үерхэж эхэлсэн. Харин өчигдөр надад нэг юм хэлдэг юм байна. Тэр жирэмсэн гэсэн хамгийн гол нь бид дотно харьцаанд орж байгаагүй. Юу вэ гэвэл тэр надтай мсж-р харьцдаг байхдаа нэг залуутай сууж барих дээрээ тулж байсан юм байна.
Гэхдээ нөгөө залуу нь эхнэр хүүхэдтэй байсныг нь мэдсэн тэгээд салаад жирэмсэн үлдсэн гэсэн. Тэгээд одоо 2 сарын дараа төрнө надад үнэхээр хэцүү байна. Би хайртай л даа гэхдээ яг яах естойгоо мэдэхгүй байна. Би хүүхдийг нь өөрийн юм шиг өсгөх ёстой юм болов уу?
СЭТГЭГДЭЛ БИЧИХ