Үлдсэн амьдралаа ганцаараа туулах уу?

Сайн байцгаана уу. Би одоо 35-тай. найз залуутайгаа 6 жил сайдаж муудаж явсаар ирсэн. Найз маань намайг хуурч гомдоож байсан зүйл зөндөө тэглээ гээд салж чаддагүй байлаа. Бид хүүхэдтэй ч болдоггүй байлаа. Сүүлийн 1 жил хаа нэг уулзаж би ч сална гэж дотроо бодож явсан. Тэгж явахдаа нэг залуутай 1 удаа бэлгийн харьцаанд орсон тэгсэн жирэмсэн болсон байсан.

Мэдээж хэрэг би хэнээс жирэмсэн болсон гэдгээ мэдсэн 1 удаа унтсан залуудаа ч хэлсэн. Тэр залуу найз бүсгүйтэй гэсэн. Хамгийн гол нь олон жил хүүхэдтэй болох гэж тэгтлээ их хүсэж байхад олдоогүй хирнээ 1 удаа унтаж таньж мэдхгүй хүнээс хүүхэдтэй болсон. Хааяа ганцаардах юм гэсэн ч хүүхдээ ганцаараа өсгөхөөр шийдсэн. Ямар ч гэсэн тэр залуу хүүхэдтэй болсон гэдгээ мэдэж байх хэрэгтэй гэж хэлсэн.

Харин найз залуутайгаа мэдээж цаашид байх боломжгүй өөр хүний хүүхэд тээчээд хамт амьдралтай биш дээ. Амьдрал гэж нэг л болгоомжгүй үйлдлээс болж орвонгоороо эргэх юм даа. Гэхдээ би удахгүй ээж болно үүндээ баяртай байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин