Оюутан болохоосоо өмнө хийх 9 зүйл
10 жилд зөвхөн сураад л сураад л байвал ямар утгагүй вэ? Мэдээж ахлах ангид илүү шамдаж сурах нь зөв л дөө. Их сургуульд орох бэлтгэл, ЭЕШ-нд бэлтгэх гэх мэт хийх зүйл их байдаг. Миний хувьд 10 жилдээ хичээлээ хийхийн хажуугаар спортоор хичээллэх, дурлалцах, хоббигоо хөгжүүлэх, хоёр гадаад хэл сурч амжсан. Анхны хайр, багын найз нөхөд, олимпиад, тэмцээн г.м нандин, сэтгэлд хоногшдог дурсамжууд 10 жилд л тохиолддог шүү дээ.
Эцэг эхчүүд 10 жилийн хүүхдээ ЖООХОН гэдэг мөртлөө, их сургуульд ормогц нь гэнэт ТОМ хүн болжээ гэдгийг ухаарч, анхаарал тавих нь багасч эхэлдэг. Угаасаа оюутан болоод явчихвал өөртөө гаргах цаг хугацаа хомс болох учир оюутан болохоосоо өмнө заавал хийх 9 зүйлийг танилцуулж байна.
- Дурлалцаж үзэх.Анхны хайр – хамгийн нандин, романтик, сэтгэлийг тань гэгэлзүүлсэн бүх насаараа дурсах мэдрэмж. За ер нь тэгээд хүний анхны хайр гэдэг маш чухал зүйл. Анхны хайраасаа ямар мэдрэмж авна, цаашид тэгэж төсөөлдөг юм.
- Өөрийн гараар ямар нэгэн бүтээл хийх.
Ороолт нэхэж сурах ч юм уу гэр бүлийн зургаараа дахин давтагдашгүй цомог хийх, сонирхлоо дагаж байгаад өөрийн гараас ямар ч хамаагүй бүтээл гаргах нь чухал.Дараа том болоод чи өөрийгөө хэр бүтээлч байснаа хараад гайхна даа!
- Спортоор хичээллэх.
Өөрийн бие габиртаа сэтгэл хангалуун биш байна уу? Тийм бол фитнессээр хийчээллэж үз. Гүйлтээр эсвэл усан сэлэлт ч болно шүү дээ. Хамгийн гол нь эрүүл чийрэг бие мөн гэртээ чи ЗҮГЭЭР суухгүй байх чухал.
- FLASHMOB-д оролцож үзэх.
Бүжгийн эвсэлтэй ч бай үгүй ч бай чиний амьдралыг сонирхолтой болгох болно. Бусдыг мэдэрч залуусын давалгаанд хамтдаа байвал гоё биз!Хэдэн жилийн дараа чи бичлэгээ үзэхдээ өөрийгөө хараад “Хөөх би байна шдээ, мартахаа шахаж!” гэж бодох болно.
- Сайн үйлсийн аянд оролцож үзэх, бусдад чин сэтгэлээсээ туслах
Эргэн тойрноо хараад үздээ, чиний тусламж хэн нэгэнд хэрэгтэй байгаа юм биш биз? Хажуу айлын настан тань дэлгүүрт таарвал заавал туслаж байгаарай. Өөрийн хуучин ном, хувцас, тоглоомоо өнчин хүүхэд асрах төвд яагаад бэлэглэж болохгүй гэж?
- Ээждээ “Баярлаллаа” гэж хэлэх.
Чиний төлөө хийсэн бүхэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа гээд хэлвэл ээж тань өдөржингөө тэнгэрт хөөрсөн жаахан охин шиг баярлах болно. Гол нь чин сэтгэлээсээ хэлэх хэрэгтэй шүү.
- Хоол хийж сурах
Энгийн байдаг л хоол хийж сурах биш сонирхолтой, онцгой хоол интернетээс олоод хийж сур. Дараа нь чиний “бренд” хоол чинь болох ч юм билүү.
- Гадаад хэл сурах
“Хэлгүй бол Хөлгүй” гэдэг. Одоогийн нийгэмд гадаад хэлгүйгээр хаашаа ч явах боломжгүй болсон. Зарим газар 2 хэл сурсан ч гэсэн хангалтгүй байна гэдэг. Гадаад хэлгүй бол: сайн ажил олдохгүй, гадаад орноор аялах хүндрэлтэй за мөн сонирхолтой сэтгүүл уншаад орчуулж ойлгож чадахгүй. Ирээдүйгээ бодоод сурсан нь чамд ашигтай.
- Гэртээ үдэшлэг зохиож найзуудаа урих.
Өөрийн гараар хийсэн бялуу, хоол бэлдээд найзуудыгаа гэртээ урьж яагаад болохгүй гэж? Хоолны дараа хамтдаа сонирхолтой кино үзэх, тэмцээн зохиох, “охидын яриа” хийж болно. Ямар в дээ!
Би гэртээ үдэшлэг зохиож үзээгүй ч сайн үйлсийн аянд оролцож үзсэн. Өнчин хүүхдүүдийн боловсролд хувь нэмрээ оруулахаар би уншаад дууссан хэд хэдэн номнуудаа бэлэглэсэн. Миний энэ жаахан тусламж ч гэсэн тэр хүүхдүүдийн хорвоо ертөнц, орчлонг харах өнцгийгбага ч гэсэн нээж өгсөн байх гэж боддог юм. Тэд ч мөн монголын ирээдүй, та ч мөн монголын ирээдүй!
Эдгээр 9 зүйлс нь танд эргээд дурсахад сонирхолтой байх бөгөөд давтагдашгүй сайхан мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ