Сормуусаа ургуулахыг хүсвэл вазелин түрхээрэй
Сормууснүдийг хамгийн ихээр гэрэлтүүлж өгдөг. Сормуусаа будчихад л нүд сэргээд ирдэг шүү дээ. Бүсгүйчүүд ч сормуусаа будах дуртай байдаг. Тэгвэл яаж сормуусаа урт ургуулах вэ?
Та ердөө унтахдаа вазелин түрхээд унтчихаад байвал сормуус маш сайн ургадаг. Энэ бол батлагдсан зүйл. Вазелинаа сайн тарааж, хурууныхаа өндгөөр түрхэх хэрэгтэй.Ингэснээр таны сормуус багадаа гэхэд дөрвөн 7 хоногийн дараагаас нөлөө үзүүлж эхэлнэ.Зарим харшилтай хүмүүст хандаж хэлэхэд болгоомтой байхад илүүдэхгүй. Учир нь нүд гэдэг эрхтэн хамгийн эмзэг эрхтэн шүү дээ. Иймд сайн чанарын вазелиныг хэрэглэх хэрэгтэй. Мөн сормуусны будагны сойтгийг ашиглан илүү хялбар байх үүднээс сормуусандаа түрхээрэй .
СЭТГЭГДЭЛ БИЧИХ