Покерын аварга луйвар хийгээд баригдав

Circuit Palm Beach Kennel Club тэмцээний ялагч Чен Пелтон 25 мянган долларын хясаа хулгайлсан нь илэрсэн тул энэ хэргэмээсээ хагацсан байна. Тэрбээр уг тэмцээнд оролцон 47061 доллар хожсон хэдий ч булхайцсан нь илэрсэн тул мөнгөн шагналаасаа хагацаад зогсохгүй покерын Дэлхийн цуврал тэмцээнүүдэд оролцох эрхээ хасуулжээ.

Тэмцээний эцсийн тулаанд шалгарч үлдсэн хоёр тоглогчийн нэг нь хясаа хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн тул дүрэм зөрчигчийг байцааснаар үүнийг бүрэн тогтоосон гэнэ. Луйвар хийсэн эр хулгайлсан хясаагаа буцааж өгсөн ч түүний энэ үйлдэл тэмцээний ил тод байдалд ямар ч муу нөлөө үзүүлээгүй харин дүрэм зөрчигчид хүндээр туссан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин