Кармело Энтони “Чикаго”-д уригдав
Сагсан бөмбөгийн “Чикаго Буллс” багийн төвийн тоглогч Жоаким Ноа өнгөрсөн сард болсон Бүх оддын тоглолтын үеэр “Нью-Йорк Никс” багийн тэргүүн тоглогч Кармело Энтонид энэ зун Чикаго хотын багт ирэх саналыг тавьсан гэнэ.
Ноа түүнд “Чи Лос-Анжелест очиж болох юм. Гэхдээ аваргын титэм хүртэхийг хүсч байвал, нэр алдараа мөнхжүүлэхийг хүсч байвал “Чикаго”-д ир” хэмээн хэлжээ.
Энтони хариуд нь “Би та нарын тоглолтыг анхааралтай ажиглаж байгаа. Та бүгдийн хичээл зүтгэл, ширүүн тэмцэл, хязгааргүй их хүсэл зэргийг хараад бахаддаг. Миний хүүгийн хамгийн дуртай тоглогч бол Дэррик Роуз юм шүү дээ” гэж хариулсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ