”Херо”-ийн Баатар гологдсон гэв

Олон кино уран бүтээлээрээ хүмүүст танигдсан найруулагч А.Миеэгомбо "Херо"-ийн Баатарыг голов. Өнгөрсөн даваа гаригт "Шинэ Монгол" телевизийн уран бүтээлчид Оскарын кино наадмын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулан үзүүлсэн билээ. Уг наадмыг шууд дамжуулах үйл ажиллагааны Ерөнхий найруулагчаар "Херо" энтэртайнмэнтын захирал Баатар ажилласан юм. Тэгвэл уг наамдын шууд нэвтрүүлгийн талаар одоог хүртэл хүмүүс өөр өөрсдийн байр суурийг онлайн ертөнцөд илэрхийлсээр байна. Тэдний зарим нь шүүмжилж байгаа бол үлдсэн нь магтаж байгаа юм.

Харин найруулагч А.Миеэгомбо шүүмжлэгдчийн нэг аж. Тэрбээр "Херо"-ийн Баатарт доор зөвлөгөөг өгч тус үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханджээ.Тэрбээр энэ талаар "Хэрвээ би "Hero" Баатар шиг тодорхой хэмжээний туршлагатай байгаад, ийм том ёслолын ажиллагааг шууд дамжуулсан бол, найруулагчаар нь ажилласан бол дараахи алдаануудыг гаргахгүй байлаа.

1. Хэрэггүй олон зочинг хэрэглэхгүй суулгах
2. Нэвтрүүлгийн дундуур нэвтрүүлэг хийхгүй байх
3. Хүний нэрэн дээр титрийн алдаа гаргахгүй байх
4. Хөтлөгчдийг буруу зүгт чиглүүлэхгүй байх
5. Хөтлөгчдийг хоол ундаар дутаахгүй байх
6. Эфирийн дууны найруулагчийг хариуцлагатай ажиллуулах
7. Синхрон орчуулагчдын тоог нэмэх
8. Телевизийн туршлагатай Эфирийн найруулагчтай хамтарч ажиллах
9. Эфирийн дундуур хөтлөгчдөд сошиал сүлжээгээр гарч байгаа мэдээллийг
мэдээлэхгүй байх.
10. Шууд дамжуулалтын төлөлвлөгөө буюу сценари гээч юмыг хийж ажиллах
11. Б төлөвлөгөөтэй байх (Гадаад зохиол нь дахиж өөрчлөгдсөн тохиолдолд)

Уг нь би буруу санаагүй бол та нар үүний өмнө "Emmy awards"-ыг шууд дамжуулж байсан санагдана. Тэгэхээр Оскар 2014 та бүхний хувьд хоёр дахь шууд дамжуулалт гэж ойлгож байна. Гэтэл алдааг нь хэлсний төлөө сүүлдээ "Авчирч үзүүлсэн нь их юм" маягтай зүйл ярьж болохгүй ээ. Энэ олон телевизийн аль нь ч ямар ч шууд дамжуулалтыг худалдаж аваад дамжуулж болно.

Хамгийн гол нь зохион байгуулалт, соёл гэдэг зүйлийг үзэгчдэд хүлээлт үүсгэсэн шигээ сайн хийх ёстой байсныг л хийж чадсангүй. Өөрөөр хэлбэл үзсэн миний хүлээлтийг унагаж орхилоо. Дараагийн удаа...дараагийн удаа ингэмээргүй байна. Илүү хариуцлагатай, илүү сайн байх шаардлагатай. Миний хамгийн гол хэлэх гээд байгаа зүйл нь оргилд гаръя л гэж бодож байвал мундаг байх ёстой шүү! Алдаагаа нөхөрсөгөөр хүлээж сурах хэрэгтэй. За тэгээд нэг салбарын эрхэм уран бүтээлч та бүхэндээ уран бүтээлийн өндөр амжилтыг ерөөе. Дараа жилийн Оскараар эргэн уулзая" хэмээн бичжээ.

Б.Нандиа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин