Бактерид идүүлсэн хөлийг нь 23 см-ээр сунгаж, нөгөө хөлтэй нь адил болгожээ
Хятадын 21 настай Сюй Хуань гэдэг эмэгтэй багадаа ясны өвчнөөр өвджээ. Гэтэл эмч нарын буруугаас түүний дунд чөмөгний ясыг бактери идэж, эрэмдэг болгожээ.
Бүсгүйн зүүн хөл нь баруун хөлөөсөө 23 см-ээр богинохон тул үүрд таяг тулж явах хувь заяа түүнийг хүлээж байлаа.Гэвч Сюй охины эцэг, эх үүнтэй эвлэрсэнгүй, тэд бүх юман дээрээ мөнгөө хэмнэж хуримтлуулсаар мэс засал хийлгэх мөнгө цуглуулж чаджээ.
Мэс засалч Ху Юх "Өвчтөний бие их хүнд байсан. Нэг хөл нь богинохон төдийгүй өвдөгний болон ташаа, гуяны үе дутуу хөгжсөн учраас солих шаардлагатай болсон” гэж ярилаа.
Бүсгүйн эмчилгээ 2 үе шаттай үргэлжилсэн. Эхлээд түүний зүүн хөлийг уртасгаад, дараа нь зүүн өвдөг, ташаа, гуяын үеийг солих мэс засал хийхээр төлөвлөжээ. Төлөвлөсний дагуу бүх мэс засал амжилттай явагдсан байна. Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ