“Алтай констракшн”-ын ээлжит луйвар

“Алтай констракшн”ариун бус явдлаар “амьсгалсаар” удаж байна. Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын ойролцоох нийтийн эзэмшил газрыг хууль бусаар авч, бөөн маргаан үүсгэн, иргэдийн буримдуулж, эцэст нь тэд шүүх дээр очоод унасан түүх саяхных. МөнТөв цэнгэлдэх хүрээлэнгийн зүүн талд 2009 онд барьж ашиглалтанд оруулсан “Нархан” хотхонд байр худалдаж авсан иргэдийн гомдол одоо ч бүрэн тасраагүй байгаа юм. Ер нь тус компани “Оргил” рашаан сувиллын ойролцоо “Алтай хаус” хотхон, Төв шуудангийн баруун талд “Express tower” оффисын барилга, УДЭТ-ын театрын урд талд “Элит” хотхон зэрэг хотын“A” зэрэглэлийн бүсэд орон сууцны хороолол, оффисын барилгуудыг барих тоолондоо элдэв асуудалд холбогдож байжээ.

Манай сурвалжлах хэсэг тус компанийн залилангийн шинжтэй үйлдлийн улмаас хохирч яваа иргэний гомдлын дагуу газар дээр нь очиж сурвалжилсан юм. Иргэн Г.Тэмүүлэнгийн гомдол үнэн байлаа. Тэрбээр 2012 оны гуравдугаар сарын 27-нд Алтай констракшн” компанийн барьсан УДЭТ-ын театрын урд талын “Элит” хотхонд 156 квадрат метр талбай бүхий байр худалдаж авахаар 79 тоот гэрээ хийжээ. Байрныхаа нийт үнийн дүнгийн 80 хувийг графикын дагуу төлж, үлдсэнийг нь байраа хүлээж авахдаа өгөх тэрхүү гэрээгээ байгуулах үед компанийн удирдлагууд нь “Манай барилга тун удахгүй, 2012 оны хоёрдугаар улиралд багтаж ашиглалтанд орно” гэсэн байв. Гэвч худлаа байжээ. Г.Тэмүүлэнг 2012 оны зургаадугаар сарын сүүлчээр захиалсан байраа үзэхээр очиход ажил нь дуусаагүй байсан байна. Өндөр үнэтэй байрны захиалга өгч, төлбөрөө графикын дагуу төлж байсан Г.Тэмүүлэн болон түүний гэр бүлийнхэн “Алтай констракшн” компанид эргэлзэж эхлэх нь тэр. Мэдээж, хэн ч байсан гэрээ ёсоор дахин нэмж төлбөр хийхээс айх нь зүйн хэрэг. Тэгтэл “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ тэдний гомдлын хариуд албан бичиг гардуулан ёсорхож, түүндээ “...2012 оны долдугаар сарын 10-нд бүрэн хийж дуусгах болно” гэжээ. Энэ сайхан амлалт харамсалтай нь одоо болтол биелээгүй байна.

Захиалагч тал энэ хооронд бөөн хохирол амсав. Өнгөрсөн онд тэд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаж, хохирлоо 135 сая төгрөгөөр тооцон нэхэмжилжээ. Шүүхээс харин “Алтай” констракшн гэрээнийхээ 7.7-д “Орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшилсон тохиолдолд 31 дэх хоногоос хэтэрсэн сар тутамд нийт төлсөн мөнгөн дүнгийн 0.1 хувийн алданги тооцож захиалагчид төлнө” гэсэн нь иргэний хуулийн заалттай зөрчилдөж байгааг тогтоож, 135 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэсэн ч “Алтай” констракшн” энэхүү шийдвэрийг хүлээж авахаас цааргалж, маргаанаа Дээд шүүх хүртэл өрнүүлж буй аж. Удахгүй Дээд шүүх шийдвэрээ гаргах юм байна.

- Байр захиалагчГ.Тэмүүлэн -

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин