Хятадууд хамгийн нимгэн бэлгэвчийг бүтээв
Хятадын Guangzhou Daming United Rubber Products компанийн үйлдвэрлэсэн Aoni нэртэй бэлгэвч дэлхийн хамгийн нимгэн латексэн бэлгэвч хэмээн Гиннесийн амжилтын номд бичигджээ. Aoni-гийн зузаан 0.036 миллиметр байгаа нь өмнөх дээд амжилтын эзэн болох Японы Okamoto бэлгэвчнээс 0.002 миллиметрээр нимгэн гэсэн үг юм.
Компанийн тэргүүн Виктор Чаны өгүүлснээр бол тэдний зохион бүтээгчид хамгаалалтыг найдвартай шийдвэрлэхийн зэрэгцээ мэдрэмжийг дээд зэргээр хангахыг зорьсон гэнэ.
Одоогоор Aoni зөвхөн Азийн зах зээл дээр борлуулагдаж байгаа аж. Гэхдээ үйлдвэрлэгчид нь яваандаа АНУ болон Канадад худалдаалах бодолтой байгаа гэнэ. Дэлхий дээр жил бүр 15 тэрбум орчим ширхэг бэлгэвч үйлдвэрлэгддэг бөгөөд тэдгээрийг 750 орчим сая хүн хэрэглэдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ