"Марко Поло" олон ангит киноны уран бүтээлчидтэй уулзлаа
Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа Малайзын Жохор хотноо Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит телевизийн уран сайхны кино хийж буй уран бүтээлчдийн урилгаар “Pinewood Iskandar Malaysia studio”-д зочиллоо.
Киноны уран бүтээлчид 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын таван павильоныг шинээр барьж байгуулж байгаа бөгөөд 13 дугаар зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн аялж явсан газруудыг энэхүү орчинд цогцлоож байгаа аж.
Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч энэхүү түүхэн киног бүтээхэд оролцож байгаа бөгөөд киноны продюсероор Холливудын нэрт продюсер Жон Фуско, Ричард Шаркей, захирлаар Даниэль Минахан зэрэг уран бүтээлч ажиллаж байна.
Продюсер Р.Шаркей энэхүү кино бүтээхэд монголчуудын оролцоо чухал байгааг тэмдэглэн Сингапур Улсад сурч, ажиллаж буй монголчуудаас кино зураг авалтад оролцуулах ажлыг зохион байгуулж өгөхийг ЭСЯ-наас хүслээ. Элчин сайд Б.Дэлгэрмаа дэлхийн алдарт уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхээр кино бүтээж буйд гүн талархал илэрхийлж, ЭСЯ-наас боломжтой бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ