Нэвтрүүлэгч Чимгээ, Б.Анужин нарыг Т.Аятунгаа "голов"

Нэгэн үе Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Т.Аятунгаа цахим хуудсаараа дамжуулан Оскар шууд дамжуулж байгаа хөтлөгчдийг "голов". Тэрээр "Оскарыг нэвтрүүлж байгаа хүмүүс хэлний мэргэжлийн биш, кино урлагийн өндөр түвшний мэдлэгтэй биш юм аа гэхэд ядаж гадарладаг хүмүүс шууд дамжуулвал хүмүүст илүү хүртээлтэй байх болов уу" хэмээжээ. Монгол НD телевиз нь Монголын түүхэнд анх удаа албан ёсны онцгой эрхтэйгээр "Оскар"-ын шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулан үзүүлсэн билээ. Харин шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр нэвтрүүлэгч Чимгээ, Б.Анужин нар ажилласан юм. Ямартай ч шууд нэвтрүүлгийн хөтлөгчид өнөөдрийн цахим ертөнцийн шүүмжлэлийн бай болоод байна.

Тэгвэл энэ мэт шүүмжлэл аль хэдийн цахим ертөнцөөр тарна гэдгийг хоёр хөтлөгч бүсгүй нэвтрүүлэг эхлэх үед хэлж байсан юм. Тэд "Бид хоёрыг Оскарын шууд дамжуулах нэвтрүүлгийг хөтлөхөд хүмүүс янз бүрээр ярих нь мэдээж. Гэсэн ч монголд анх удаа дэлхийн хэмжээний том ёслолын ажиллагаа болох Оскарыг шууд дамжуулж байгаа энэ өдөр үзэгчидта бүхэн сайн сайхнаар хүлээж аваасай хэмээн хүсэж байна" гэсэн юм.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин