Эдийн засгийг мөлхүүлэгч сайд

Улс орны эдийн засгийн хөгжлийн төлөө юу хийж байгаа нь тодорхойгүй, энд тэндээс зээл тусламж гуйхаас цаашгүй салбар Монголд бий болоод байна. Уг салбарыг Өвөг дээдсээсээ мөнгө гуйдаг Н.Батбаяр гэх эрхэм удирдана. Эдийн засгийн хөгжлийн яам гэгч нь 2012 онд байгуулагдсанаас хойш МУ-ын эдийн засаг хөгжсөнгүй, харин ч улам доройтлоо.

Мэдээж салбарын удирдаж байгаа сайдын хувьд Ерөнхий сайд шигээ өөдрөг яриатай, ажлыг нь шүүмжилсэн заримыг бол зад загнаад дуугүй болгочихно. Н.Батбаяр сайд "Ам.долларын ханшийг 1200 төгрөгт барих боломжтой" тухай олон нийтийн хэвлэлээр ярилцлага өгсөн нь бий. Тэгвэл яагаад тэр хэлээд байсан боломжоо ашиглахгүй байгаа юм бэ. Телевиз, сонин, сайтаар "гоё зүйл" ярих нь л Эдийн засгийн хөгжил юм уу. Хөрсөн дээр эдийн засаг хөгжихгүй байна. Харин ам яриагаар бол Монголын эдийн засаг хөгждөгөө хөгжөөд дэлхийд дээгүүрт орохоор болсон биз.

Улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох ёстой Эдийн засгийн хөгжлийн яам нь үүргээ гүйцэтгэж чадалгүй, өнөө маргаашийг өнгөрөөж байх юм. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл саяхан хуралдсан талаар өдөр тутмын зууны мэдээ сонин өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монголын эдийн засаг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын яриад байгаа шиг сайн байхад хуралдахгүй л болов уу.

Н.Чинзориг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин