М.Энхболд: Ягаан, цэнхэр тасалбар аль намын хэн гэдэг олигарахын өмчлөлд байгааг хүн бүхэн эргэцүүлэн нэг бодоорой
Эх орончдын баяраар МАН-ын дарга М.Энхболдын хэлсэн үг олон хүний “амны зугаа” болж байна. Тэрээр “Монголчууд бидний хийж бүтээсэн 70 гаруй жилийн хөдөлмөрийг хийрхэл хэнээрхэлд автсан хэсэг бүлэг хүмүүс хэдхэн жилийн дотор бодлогогүй үйл ажиллагаа явуулж үрэн таран хийсний гэрч бол бид. Эх орончдын бүтээсэн бүхэн, ягаан цэнхэр тасалбар өмч хувьчлал нэрээр аль намын хэн гэдэг олигарахийн өмчлөлд байгааг хүн бүхэн эргэцүүлэн нэг бодоорой. Эх орончдын сэтгэл зүтгэлээр сүндэрлэсэн эх орны 70 жилийн бүтээн байгуулалтын үлэмжхэсэг “шинэчлэгчид”-ийн буруу үйл ажиллагааны уршгаар хэрхэн үгүй болсон, эцэг өвгөдийн үлдээсэн үнэт эрдэнэс, байгалийн баялгийн ашиглалт ч замбараагүй, басхүү үр өгөөж муутай байгааг бид эргэцүүлэн бодох учиртай” гэж хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл сөрөг хүчин болсон МАН удтал “биднийг тоохгүй байна” гэж тунирхаж байсан аргаа өөрчилж эрх баригчдыг идсэн ууснаар нь цоллох болов. Цаашид ч тэрээр энэ асуудлыг орхилгүй давшилт хийж мэдэх юм. Хэрэв тэгвэл хоёр том намын дунд хэн нь юу хувьчилж авсан бэ гэдэг ээлжит жүжигийн дэглэлт эхлэнэ. МАН энэ асуудлаар илүү нүүдэл хийнэ гэж тооцож байгаа бололтой.
Мөн МАН-ын дарга эх орончдын өдрийг далимдуулан эрх баригчдад хэдэн хатуу үгийг гомдолтойгоо хамт дайлаа. Тухайлбал “Өнгөрсөн байгаагүй бол өнөөдөр ч байхгүй. Энэ үгийг биөөрсдийнхээ өнөөдрийн явцуу эрх ашгийн төлөө өнгөрсөн түүхийг бүдгэрүүлэн үгүйсгэх үйл ажиллагааг идэвхтэй явуулж буй эрх баригчдад хандан зориуд цохон тэмдэглэж байна” гэж санууллаа. МАН-ынханы үзэж буйгаар сүүлийн жилүүдэдтэдний ямар нэгэн баярын тэмдэглэлт өдрийг АН-ынхан гутаан доромжилж түүхийг үгүйсгэх ажиллагаа эрчимтэй явуулдаг болсон аж. Эрх баригчдын давшилт сөрөг хүчний удирдагчийн уур бухимдлыг ихээхэн хүргэж эцэстээ сануулга маягийн зүйлээр “цохон тэмдэглүүлэх”-д хүргэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ