Урт удаан амьдрахыг хүсвэл

Бараг бүх хүн энэ сайхан орчлон дэлхий дээр аль болох урт удаан хугацаанд эрүүл саруул амьдрахыг хүсдэг байх. Тэгвэл энэ удаагийнхаа нийтлэлээр таныг урт насалж, удаан жаргахад тань туслах энгийн хэрнээ хэрэгтэй зөвөлгөөнүүдийг хүргэж байна. Амьдралдаа хэрэгжүүлээрэй!

Их идэхгүй байхХэрэв та 100 наслахыг хүсч байвал цадатлаа идэхгүй байхыг хичээх хэрэгтэй ба тавган дээрээ жаахан хоол үлдээж байж ч болох юм. Японы ард түмний урт насалдаг нууц дээр хийсэн судалгааны үр дүнд тэд хооллох бүртээ үргэлж 80 хувь хүртэл цаддаг байсан нь харагджээ. Манай Монголын нэгэн алдартан ч гэсэн урт насалж байгаагийнхаа тухай ярихдаа яг ингэж хооллодог болохоо ярьж байсан санагдана. Завгүй байхХүн тэтгэвэрт гарсан цагаасаа л хөгширч эхэлдэг гэсэн үг байдаг. Хүн хөгширч биш хөшиж үхдэг ч гэсэн үг байдаг. Яг тийм байх албагүй ч өдөр бүрийг идэвхтэй, зорилго тэмүүлэлтэй өнгөрүүлэх нь таныг урт наслахад туслах болно. Зурагтаа унтрааХэдий бид мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа ч телевиз, компьютерийн өмнө урт хугацааг өнгөрүүлэх нь бидний эрүүл мэндэд асар хортой нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ. Судалгаанаас үзэхэд өдөр бүр телевизор 4 өөc дээш цаг үздэг хүмүүс зурагт бараг үздэггүй хүмүүсээс нас баралтын тоогоор46 хувиар илүү байсан байна. Арьс арчилгааНаснаасаа залуу, эрүүл зүс царайтай байхад арьс арчилгааны хэдэн дүрмийг зайлшгүй баримталж байхыг зөвлөж байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр аль болох өдөр бүр нарнаас хамгаалах тос түрхэх, дулаан цагт малгай, шилийг хэрэглэж байх хэрэгтэй ба нарны хэт ягаан туяа нь биднийг ихээр хөгшрүүлдэг хүчин зүйлүүдийн нэгт заавал ордог юм. Бүсгүйчүүддээ зөвлөхөд бид нүүрний будгаа арилгахгүй унтах төдийд 10 насаар хөгширдөг байна. Бусадтай харилцХарилцаа нь биднийг амьд байгааг мэдрүүлж, аз жаргал, хайр энэрлийг бие биедээ түгээх, сэтгэлээ хуваалцаж, уйтгар гуниг ганцаардлаас сэргийлэхэд тусалдаг билээ. Ганцаардал нь ахимаг насанд нийтлэг тохиолддог гэсэн судалгаа байдаг ба энэ илчлэг ихтэй хоол идэх, тамхи татах гэх зэрэг муу зуршлууд шиг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг байна. Тиймээс дотны хүмүүстэйгээ сэтгэлээ хуваалцаж, ойр дотно ярилцаж, цагийг хамтдаа өнгөрүүлж, сонирхол нэгт найз нөхөдтэйгээ аль болох байнга харилцаатай байхыг зөвлөж байна. Дарс хэрэглэхАлкоголь агуулсан бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэх нь бидний эрүүл мэндэд болон нийгэмд ч асар их хор нөлөөтэй гэдэг нь ойлгомжтой. Харин өдөрт ихдээ нэг хундага улаан вино уух нь зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг төдийгүй маш их хэмжээний антиоксидант агуулдаг нь та биднийг наснаасаа залуу харагдахад тусалдаг. Эрүүл хоол хэрэглэхБүх өвчлөлийн 80 хувь нь хоол хүнснээс болдог гэж та сонссон байх. Эрүүл урт удаан амьдрахын тулд зайлшгүй эрүүл, шинэ хүнсийг хоолондоо хэрэглэж байх шаардлагатай. Аль болох ногоо жимсийг түлхүү хэрэглэж, бүхэл үрийн гурил будаа, амьтны гаралтай уураглаг бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, даршилсан, өөх тостой, түргэн хоолноос зайлсхийж, өдөрт хангалттай их ус ууж байх хэрэгтэй. Нийтлэлч би дараа дараагийнхаа нийтлэлээрээ эрүүл хооллолтын тухай зөвлөгөөнүүдийг хүргэх болно. Хөдөлгөөн, хөдөлгөөн, хөдөлгөөнЭмчилгээг орлох хөдөлгөөн гэж байхаас хөдөлгөөнийг орлох эмчилгээ гэж байхгүй гэдэг. Өөртөө тохирсон аль нэг спортоор даруй хичээллэж эхлээрэй гэж зөвлөж байна. Миний зүгээс онцолж та бүхэнд санал болгох нь иог, гүйлт, усан сэлэлт. Өдөр бүр тогтмол 30 минут дасгал хийх нь таны насыг доод тал 4 жилээр уртасгах болно. Сэтгэл санаа хамгийн чухал ньСүүлийн жилүүдэд сэтгэл зүйгээ ашиглан эмчлэгдэхгүй гэсэн өвчнөө анагааж чадсан олон хүмүүсийн тухай бид сонсох болсон. Энэ нь хүний сэтгэл зүй тухайн хүнийхээ эрүүл мэнд, эд эрхтэнд хэрхэн нөлөөлдгийг харуулж байгаа юм. Эсрэгээр нь бид сэтгэлдээ үргэлж гомдол, уур бухимдал, үзэн ядалтыг тээж яваад байвал бусад юутай ч зүйрлүүлэшгүй ихээр эрүүл мэндээ доройтуулж байгаа гэсэн үг юм. Удаан хугацаанд сэтгэлдээ гүн гүнзгий гомдол тээж явсан хүний элэг ихээр өвчилдөг гэсэн судалгаа ч байдаг билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин