Иллуминати гэж юу вэ

Олон уншигчид illuminati-гийн тухай уншихыг хүссэн. Тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний зөв мэдээлэл өгөхийг хүслээ.

Иллюминаты
Illuminati (Illiminatus (гэгээрэх) гэсэн латин үгнээс гаралтай) нь жинхэнэ болон дууриамал бүлгүүдийн нэр юм. Түүхэнд бол уг нэр нь Bavarian Illuminati гэх 1776 оны 5 сарын 1нд үүссэн мухар сүсэг, хор хохирол, нийтэд ихээр нөлөөлөх шашин, албан тушаалаа урвуулан ашиглахын эсрэг болон эмэгтэйчүүдийн боловсрол мөн эрхийг хамгаалсан нууц нийгэмд хамгийн хамааралтай. Хэдэн жилийн дараа Францын хувьсгалыг хариуцсан консерватив, шүтлэгтэй шүүмжлэгчид уг бүлгийг гутаан доромжилсон байна.
Өөр нэгэн тайлбарт, иллюминатыг Bavarian Illuminati эсвэл адил бүлгүүдийн эсрэг, эсвэл тэдэнтэй өрсөлдөж байсан төрөл бүрийн байгууллагуудыг нэрлэдэг байсан, ба энэ нь ихэвчлэн Шинэ Дэлхийн дэг журмыг тогтоох, цаашдын улс төрийн эрх мэдэл нөлөөгөөр хуйвалдсан гэж сэжиглэгддэг. Иллюминати олон мянган зохиол, кино, телевизийн хөтөлбөр, комик, видео тоглоом, дууны клип дээр гарах нь түүнийг дэлгэрүүлэх гэж ашигласан нууц онол байжээ.

Түүх:

Иллюминатыгийн бүлгэм нь 1776 оны 5 сарын 1нд албан ёсоор 5 гишүүнтэйгээр үүсэж байжээ. Гишүүд бүлгэмийн ажлыг чанд нууцалж, дуулгавартай байхаар тангараг өргөцгөөжээ. Гишүүд нь түвшингээрээ 3 хуваагддаг байсан бөгөөд, бүгд масоны байранд байдаг байсан.
Байгуулагын гол зорилго нь мухар сүсэг, гай гамшиг, Ромын католик сүмийн дарангуйлал, философи мөн шинжлэх ухааныг устгахад байсан байна. Мөн хэрцгий хүчирхийллийн эсрэг болон эмэгтэйчүүдийн боловрсролыг дэмжиж, тэднийг оюуны тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрөх дээр анхаарцгааж байжээ. Бүлгэмийг эхлээд "төгс хүмүүс” гэж нэрлэх гэж байсан ч больсон байна. Байгууллагын тухай маш хурдан хүчтэй тарж олон улс төрчид элсэж орж эхэлжээ. Байгуулагдаад 10 жилийн дараа гэхэд л 2000аад гишүүнтэй болсон байв. 1777 онд Карл Теодор Бавариагийн захирагч болсон байна. Тэрээр Гэгээрсэн Дарангуйлалын дэмжигч байсан бөгөөд түүний Засгийн газар Illuminati зэрэг бүх нууц нийгмийг хориглосон. 1785 оны 3 сарын 2нд Засгийн газар Бавариагийн Иллюминатыг үхлийн цохилт болсон байна гэж үзжээ. 1786-1787 онд бүлгэмийн тухай бүх бичиг баримтыг төр хураагаад 1787 онд бүгдийг нь нийтэлсэн байна.

Барруэл ба Робисон
1797-1798 оны хооронд Августин Барруэл "Memoirs Illustrating the History of Jacobinism”, Жон Робисон "Proofs of Conspiracy” гэсэн ном тус тус бичсэн бөгөөд номны гол утга нь Иллюмунаты одоо хүртэл байж магадгүй гэсэн онол бий болжээ. 2 ном амжилттайгаар борлогдож өөр артистууд мөн адил утгатай но, бичиж эхэлцгээжээ.

Орчин үеийн Иллюминаты
Одоо үед Иллюминатыгийн залгамжлагчид гэсэн маш олон жижиг байгууллагууд байдаг. Ихэнх нь өөрсдийгөө Иллюминаты гэж дураараа нэрлэдэг байна. Гэсэн ч тухай бүлгэмүүд яг Бавариан Иллюминаты шиг гайхалтай улс төрийн хүчгүй болон нөлөөгүй, тэд хуурамчаар олон гишүүдийг уруу татан элсүүлэхийг л хичээн нууцаа огт хадгалдаггүй юм.
Одоогоор 1785 оны Бавариан Иллюминаты өдөө хүртэл байдаг гэсэн ямар ч баримт нотолгоо байхгүй байна.

Тайлбар: Яагаад хүмүүс illuminati-г чөтгөрийн бүлгэм буюу сатантай холбож тайлбарладаг вэ гэвэл нэгт. хэтэрхий их шашинтай холбож хүмүүс ярьсанаас болж. хоёрт. Энэхүү бүхнийг харагч нүд буюу гурвалжингын дотор байрлах нүдийг хүмүүс "Чөтгөрийн нүд" гэж ярьдагт гол учир байгаа юм. Гэхдээ энэ бол Сатаны бэлэг тэмдэг биш.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин