“Мон-Аз”-ын хууль бус барилга нурж унах нигууртай

Хууль бус барилгаас улбаатай хэргүүд иргэний болон захиргааны хэргийн шүүх дээр овоолоостой байдаг болж. Мөнгөтэй нэг нь шүүхийг янз бүрээр аргалж, асуудлыг өөрт ашигтайгаар шийдүүлэх нь ч бий. Энэ бол нууц зүйл биш.Иймэрхүү но-той хэргийн эзэд харин сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг төдийгүй шүүх байгууллагыг ч лоббидож, өөрсдийн явуургүй үйлийг хаацайлдаг болжээ. Гэхдээ үнэний зангилаа эцсийн дүнд нэг л цэгдээр ирж буудаг нь жам ёсных.

Хотын төв хэсэг буюу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт, Гэрлэх ёслолын ордны хойд талд “Мөнх-Эвсэг” компани бүх зөвшөөрлөө хуулийн дагуу авч, 15 давхар зочид буудлын барилга бариад дуусч байна. Энэ нь олон улсын ангилалд багтах зэгсэн сайн барилга болох юм билээ.Гадаадын зочдыг хүлээн авах зохиулалттай тул аргагүй биз. Урд талаасаа нар бүтэн тусдаг байхаартооцоолж тун чамбай ажиллажээ. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээрхажуу хавиргаар нь хууль бус барилга босгогчидгараад ирсэн байлаа.

Хууль бус барилга бариулсан хэргийн гол эзэд нь Ж.Шуумаржав болон “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал нар. Тэдний хамсаатан буюу хууль журмын эсрэг зоригжуулан зохион байгуулагч ньБ.Амарсанаа юм байна. Тэрбээр одоо МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Урьд нь УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшээд манаргаж явсан нэгэн. Хувьдаа бас барилгын компанитай гэж байгаа.“Мон-Аз”-ынхан нь Р.Энхтайваны удирддаг “Мөнх-Эвсэг” компанийн барилгад бараг тулгаад хоёрын хоёр барилга барихаар улайрчээ. Тэд 2012 оны дөрөвдүгээр сайрын 6-ны өдөр нийслэлийн Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас архитектур төлөвлөлтийн даалгавар авахдааэхлээд гурван давхар нэг барилгыг 38,0:15,0 метрийн урт, өргөнтэйгөөр авсан байна. Үүнийхээ дэргэд дараа жил нь буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 16-нд 9,0:18,8 метрийн урт, өргөнтэй дараагийн барилгаа барихаар өөрчилж архитектур төлөвлөлтийн даалгавар авахдааөндөрийн хэмжээг нь 9 метр болгож орхиж. Энүүндээ бас авто зогсоол граж байхаар тооцсон байв.

Хаяанд нь ийм илэрхий хууль бус үйлдэл өрнөжхэлэхэд Р.Энхтайван зүгээр хараад сууж чадсангүй. Эхлээд Ж.Шуумаржав нартай ярилцаж үзжээ. Нэг удаа тэдний уулзалтанд өнөөх “нууц ноёнтон” Б.Амарсанаа нь ч ирсэн юмсанж. Цаг хугацааны хувьд гэвэл2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр л дөө.Р.Энхтайван зарчим, хуулийн дагуусанал тавихдаа, “Та нарын барилганийтийн эзэмшлийн зам руу 3 метрээр хэтэрч орсон байна” гэдгийг онцолжээ. Үнэхээр Ж.Шуумаржавын барилгын “А” блок нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн музейн баруун талын замыг хаасан байлаа. Энүүгээр наад зах ньгал түймрийн аюул нүүрлэсэн үед аврах багийнхан машинтайгаа орох боломжгүй аж. Гэтэл Б.Амарсанаа “Манай барилга танай шилэн фасадыг бүрмөсөн хаахгүй. Ер нь галын орц гарц байх нь хоёр талын барилгад зайлшгүй хэрэгтэй. Бидний яриа эрчүүдийн яриа. Хэлсэн зүйлээсээ буцахгүй” гэсэн боловч хууль бус явдлаа цааш улам гүнзгийрүүлсэн байв.

Р.Энхтайван цадиггүй хөршүүддээ хүний ёсоор ярьж зөвлөөднэмэргүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүхтухайн үед “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал, Ж.Шуумаржав нарын талд шийдвэр гаргасан байлаа. Ухаандаа, тэдний явган хүний зам хаасан, барилгынхаа суурийг стандартад нийцүүлээгүй, галын машин орох боломжгүй болгосон зэргийг нь “Байх л ёстой үйлдэл” мэтээр үзжээ.Харин дараа нь энэ оны 2014 оны нэгдүгээр сарын 14-нд Улсын Дээд шүүхийн шүүгч А.Доржготовын даргалсан “Мөнх-Эвсэг” компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шинээр илэрсэннөхцөл байдлыг хянасан шүүх хуралдаанаар өмнөх анхан шатны болон нийслэлийн шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, уг хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүх рүү шилжүүлсэн байна.

Булавч бултайна, даравч дардайна гэсэн хэлц үг бий. Дээрх шийдвэр гарах нөхцлүүд нь их энгийн атлаа “хулгайч” нарын үйлдлийг үндсэнд нь илчилсэнявдал болжээ. Яасан гэхээр Онцгой байдлын Ерөнхий газрын дарга Т.Дуламдоржийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/3629 тоот албан бичигт “...Нийслэлийн Онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Буянтогтох нь 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 10/668 тоот албан бичгээрээ ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч нарын хамтран гаргасан ...2013/05 тоот дүгнэлтийг үгүйсгэжээ. ...Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг ерөнхий байцаагч үгүйсгэх эрхтэй байдаг учир 10/668 албан бичиг нь эрх зүйн чадамжгүй...” гэсэн байлаа. Ганц энэ ч биш, бас бус баримт, эх сурвалжуудын мэдээллээр бол Онцгой байдлын дэд хурандаа Г.Буянтогтох урьд нь “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал нарт ая тал засч үйлчлэхдээ улсын байцаагчийн дүгнэлтийг санаатайгаар хуурамчаар гаргасан гэж үзэх үндэстэй юм байна.

Мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2013 оны 10 дугаар сарын 03-нд ирүүлсэн “Асуудал шийдвэрлүүлэх тухай” албан бичигт чбас “Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал нарын луйврын үйлдлүүдийг ил болгожээ. Уг албан бичгийн гурав дахь хэсэгт “...Мөнх-Эвсэг компанийн зочид буудлын барилгын суурийг шалнаас доош 8,5 метр гүнд суулгасан бол “А” блокийн барилгын суурь 4,5 метр, “Б” блокийнх 6,0 метр гүнд суулгасан байна. Суурийг ийм ялгаатай гүнд суулгаснаас ул хөрсөнд өгөх даралтын ялгаанаас болж хөрс шилжисхийлтэд орох, барилгууд бүхэлдээ тогтвороо алдах нөхцөл үүсгэж болзошгүй” гэсэн байх юм. Энэхүү дүгнэлтээр “А”, “Б” блок буюухашруудын хууль бусаар зүтгүүлсэн есөн давхар барилга хэрвээ босоод ирвэл хэзээ нэгэн цагт нурж унана гэсэн үг. “А”, “Б” гэдэг нь“Мон-Аз” компанийн захирал Т.Батжаргал нарын гурван давхар барилга барина гээд есэн давхар болгож хотын захиргааны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан дураар аашилж буй хоёр барилга гэдгийг дээр өгүүлсэн шүү дээ.

Тэдгээрхуйвалдагчид цаашдаа яах бол. Шүүх шударгаар асуудлыг шийдэж чадах уу. Урьдынх шигээ “Мон-Аз”-ынхны эрхшээлд автах уу. Иймэрхүү олон асуулт, хардлага хөвөрсөөр. Гэхдээ арай ч дээ, нурж унах байшин бариулж хоолноосоо салахыг хүсэхгүй биз. Ийм ноцтой үйл явдлын дараагийн өрнөлийг бид уншигчиддаа заавал хүргэнэ ээ.

Б.Отгонбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин