Эх орончдын өдрийг өмчлөх эрх бий юуюу

Жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг “Эх орончдын өдөр” хэмээдэг болоод нилээдгүй жилийг үджээ. Тэртээ 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр МАХН байгуулагдаж 2005 онд Н.Энхбаяр МАХН-ын дарга байх үед намынхаа баярыг өдрийг “Эх орончдын өдөр” болгож байсан билээ.Тухайн үед МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баяр ажиллаж байсан бөгөөд МАХН байгуулагдсан өдрөө ийнхүү олон нийтийн баяр болгож “Эх орончдын өдөр” хэмээж сүр дуулиантайгаар баяраа тэмдэглэцээж байлаа. Гэтэл 2010 онд МАХН намынхаа XXVI Их хурлаа хийж нэрээ Монгол Ардын нам болгож сольж намынхаа түүхт 90 жилийн ойг тэмдэглэх дээрээ МАХН задарч МАН МАХН болсон хүмүүс багагүй хэрүүл дэгдээж өнөөг хүртэл учир начираа ололгүй явна.

Н.Энхбаяр МАХН-аа авч үлдсэн болохоороо “Нэг түүхтэй хэд хэдэн нам байж болно. Түүхийг өмчилнө гэж байхгүй. МАН гэж өөрсдийгөө нэрлэж байгаа нөхдүүд МАХН-аас салаад явсан. Тэд Монгол Улсын XX зууны түүхийг өмчлөх гэж байгаа бол түүн шиг утгагүй зүйл байхгүй. Монголын ард түмний түүх болохоос нэг намын өмч биш. МАН-ын нөхдүүд энэ түүхийг булаацалдаж, өөртөө наах гэж янз бүрээр оролдох байх. Түүхийн 90 жилийн хугацаанд МАН гэсэн нэртэй байж ямар түүх бүтээсэн юм бэ. 90 жилийн 87 жилд нь МАХН гэсэн нэртэй байсан” хэмээж байсан. Харин МАН-ынхан 90 жилийн ойгоо ард түмэнтэйгээ хамт тэмдэглэнэ хэмээх лоозогносон үгээр аргацааж, МАХН гэж байхгүй гэсэн үгүйсгэлийг эхлүүлж байсан түүхтэй.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин