Амьдрал үзсэн нэртэй Гутранги үзэлтнүүд
Ийм гарчиг өгөх болсон шалтгаан нь би ийм хүмүүстэй амьдралдаа нэлээн хэд таарч байсантай холбоотой. Тэд боломж л олдвол миний өөдрөг үзлийг няцааж, “амьдрал ийм байдаггүй” юм гэж ирээд л гутранги үзэлтнүүдийнхээ эгнээнд оруулах гэж хичээдэг байсан. Гэвч би тэдний эгнээнд орохыг хүсээгүйн дээр “амьдрал мэдэхгүй” гэнэн тэнэг хэвээр үлдэхээр шийдсэн. Тэглээ гээд би юу ч алдаагүй бөгөөд харин ч их зүйлийг хожсон гэж боддог.
Хүн бүрт “амьдралыг харах шил” гэж байдаг. Яг л айл бүрийн цонх гаднаасаа ч, дотроосоо ч янз бүр харагддаг шиг. Зарим хүнийх нь он жилийн уртад халтардаж сааралтсан, гадаа хэдий нарлаг сайхан өдөр байлаа ч тэр цонхны цаанаас “саарал” хэвээр л харагддаг. Харин зарим хүнийх нь цэвэрхэн, тунгалаг, элдэв хир буртаггүй, яг л хавар айлууд цонхоо угаахад гадаа гудамж өнгөлөг сайхан харагддаг шиг тэдэнд амьдрал тэгж л харагддаг. Би өдөр бүрийг аз жаргалтайгаар угтдаг, ирээдүйгээ ч сайн сайхнаар дүүрэн байгаагаар төсөөлдөг, мөрөөдөмтгий нэгэн байлаа. Дөнгөж цэцэглэж буй хувийн амьдрал, ирээдүйд хийх ажил, мөнгө санхүү гээд л бүхий л зүйлсээ байж болох хамгийн сайхнаар төсөөлнө.Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ