Тэр баатар болохыг хүссэн, гэвч...
Жесси Хайккилла (Jesse Heikkila) хэмээх энэ хүү амьдрахын тулд, тархины хорт хавдарын эсрэг бүтэн жил тэмцжээ. Богинохон амьдралынхаа турш түүнд олон шалгуурыг давахад хүрсэн ч, түүний мөрөөдлийг үгүй болгож чадаагүй байна. Жесси супер баатар эсвэл цагдаагийн офицер, эсвэл усанд сэлэгч болж Олимпт оролцохыг хүсдэг байжээ. Харамсалтай нь түүний энэ мөрөөдөл биелэх тавилангүй байжээ. Тэр 8 настайдаа нас барсан байна.
Жесси жирийн нэг хүү байсангүй. Түүнд маш их итгэл найдвар, хүсэл мөрөөдөл байжээ. Тиймээс муу залуучуудтай тэмцэхийн тулд, тэрээр хурдан том болохыг хүсдэг байв. Орон нутгийн цагдаагийн дарга түүнийг өөрийн хэсгийн хүндэт офицер болгожээ.
Нас нөгчсөн өөрсдийн бяцхан хамтрагчдаа хүндэтгэл үзүүлэхийн тулд Брижуотер хотын цагдаагийн хэсгийн бүх албан хаагчид хүүгийн оршуулган дээр ирсэн байна.
Оршуулган дээр олон офицерууд байсан бөгөөд түүний авга ах нь Бэтмений хувцас өмсөн, бусад нь орган хөгжмөөр “Оддын дайн” киноны хөгжмийг тоглож байв.
Бүгд л Жесситэй холбоотой зөвхөн хамгийн баяртай мөчүүдийг дурсан санахыг хүсч байлаа.
"Хотын олон оршин суугчид хүүгийн дурсгалд зориулан супер баатруудын хувцас өмссөн байв. Тэд оршуулгын ажиллагаанд оролцон, түүний төлөө залбирч байлаа. Ийм олон хүн, бүр Жессийг огт танихгүй хүмүүс хүртэл түүнд хүндэтгэл үзүүлж, салах ёс хийж байгааг хараад, нулимсаа барихгүй байж чадсангүй" -хэмээн гэрэл зурагчин тэмдэглэлдээ бичсэн байна.
Жесси.
Онлайн ерөнцөөр олон хүний хайрыг татсан Жесси 8 настайдаа хүнд өвчний улмаас ийнхүү өөд болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ