Тэр таныг яагаад орхидог вэ?
Тэр таныг яагаад орхидог вэ? гэсэн асуултад ганц шалтгаан бичихэд хангалтгүй. Салалтад маш олон шалгаан байдаг бөгөөд бүгд өөр өөр утгатай. Энэ асуултын тухай маш их ярилцдаг боловч илэн далангүй ярилцах нь тийм ч их бус. Залуус эмэгтэй хүний гадаад төрхөөс болж түүнээс хэзээ ч татгалздаггүй. Тиймээс өөр шалтгаан байгаа байх нь.
Таныг орхиж болох түгээмэл шалтгаанууд:
-Залуус харилцаанаас ямар нэгэн зүйл хангалттай авч чадахгүй байгаа мэдрэмж төрөх үед. Жишээ нь найз бүсгүйгээсээ хангалттай хайр халамж мэдрэхгүй байх, эсвэл ажилдаа дэндүү улайрах, сонирхол буурах гэх мэт.
-Найз бүсгүй нь залуугийн амьдралд дэндүү оролцох үед түүнийг хаях магадлал үнэхээр өндөр байдаг. Залуусд өөрийнхөө амьдралдаа анхаарал тавихгүйгээр зөвхөн найз залуугийнхаа амьдралд анхаарал тавьж, яг л ээж шиг нь аашилдаг бүсгүйд дургүй. Хүн бүрт өөрийн гэсэн орон зай байх ёстой.
-Заримдаа зориггүй залуус буюу аймхай залуус бүсгүйд гологдсон гэдгээ мэдмэгцээ сэтгэлийн шарх авахгүйн тулд худал жүжиг тавьж түүнийг хаядаг. Ихэвчлэн энэ үйлдлийн үр дүнд бүсгүй шархалж үлддэг. Тиймээс айдас нь шинээр цэцэглэж буй хайрыг ч тасдаж мэднэ.
-Эцэст нь залуу зүгээр л эелдэг, харьцахад амар бүсгүйгээр таныг сольсон байж мэднэ.
Ямар бүсгүйг эрчүүд ихээр сонирхдог вэ? -Эмэгтэй хүн сайн гэрийн эзэгтэй байх ёстой: гэрийг тав тухтай байлгаж сайхан амттай хоол хийдэг байх. Дашрамд хэлэхэд эмэгтэй хүний гадаад төрх ихэвчлэн түүний өдөр тутмын амьдралыг хэлээд өгчихдөг.
-Залуус дэндүү “дуулгавартай” бөгөөд хэлсэн үг бүрийг нь шууд биелүүлдэг эмэгтэй хүнд дургүй. Тиймээс бүсгүй та түүний “зарц” мэт байхгүй байсан нь дээр. Залуудаа ч анхаарал тавьж, өөрийн нэр төр, ашиг сонирхлыг бүү мартаарай.
-Тэд бие даан шийдвэр гаргаж чаддаг, ямар ч үед биеэ зөв авч явдаг, за тэгээд түүнийг залаад авч явж чадах эмэгтэй хүнийг эрчүүд илүү ихээр үнэлдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ