”Эрдэнэт”-ийн ”эзэнгүй албат”-уудыг шалгаж байна

"Эрдэнэт" үйлдвэрт бараа нийлүүлж, ажил үйлчилгээ хийх гэрээ байгуулсан мөртлөө мөнгийг нь аваад "алга болчихсон" компаниудыг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгахаар болсон байна.

Шалгалтын явцад нэр бүхий 11 компани "Эрдэнэт"-ээс 80-90 хувийн урьдчилгаа төлбөрт 18 мянгаас 1.5 сая ам долларыг авсан мөртлөө ямар ч ажил үйлчилгээ хийгээгүй, ямар ч бараа нийлүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хамсаатан гэж нэг хэсэгтээ дуулиан тарьсан Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед", “Грийт глобал” гэсэн хоёр компани 3.2 сая ам.долларыг “Эрдэнэт”-ээс авсан мөртлөө ямар ч бүтээгдэхүүн нийлүүлээгүй байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин