Оюу толгой бус ”хуурамч” толгой

Уул уурхайн салбар өнөөдөр манай улсын эдийн засгийн гол суурь болоод буй. Энэ хэрээр стратегийн ордуудаа дэс дараатай ашиглаж эхлээд байгаа. Оюу толгойн орд бол манайд төдийгүй дэлхийд алт зэсийн нөөцөөрөө эхний хоёрт оржбайгаа. Гэтэл уг ордоо ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээгээ маш муу хийсэн, ашиг хүртэхгүй гэдэг нь улам л тодорсоор. Эдийн засагчид ч үүнийг дуу нэгтэй баталдаг. Мордохын хазгай гэдэг шиг гэрээний нөхцөлөө сайжруулах яриа хэлцэл хийж байгаа ч олигтой үр дүн гарч буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Оюу толгойд хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани манай валютын орлого муудсан өнөө үед уяагаа улам чангалж “Монгол Улсын Засгийн газар тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд, далд уурхайн бүтээн байгуулалтаадахин эхлүүлнэ.Төслийн сан­хүүжилтийн хүрээнд, сан­хүүжилтээр хангана гэсэн зээл­дэгчдийн амлалтын хугацаадуусахаас өмнө, хувь нийлүүлэгчдийн хоо­ронд хараахан шийд­вэрлэгдээгүй үлдсэн асууд­лууд, түүний дотор төс­лийн санхүүжилтдахин хойш­логдож болзошгүй” гэсэн мэ­дэгдэл саяхан хийсэн. Тэгэ­хээр та нар ам.доллар оруулж ирэхийн тулд бидний саналыг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй хэмээн буланд шахаж байна гэж хэлж болох юм.

Одоогоор “Оюу тол­гой” компанийн ханган ний­лүүлэгчээр бүртгүүлсэн 2300 компани бий гэдэг. Гэтэл тэдний 50 хүрэхгүй компаниас л багахан хэмжээний бараа, үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл дэлхийн стандарт гэдэгхалхавч хийж Монголын үндэсний компаниудыг “жийж” шоов­дорлож байгаа хэрэг. Тэгэхээр манай компаниуд жилд 1-10 сая орчим ам.долларын орлого олох боломжоо гадаадынханд алдаж байгаа юм. Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэрийг барьж байх үед худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь 1.1 тэрбум ам.долларт хүрч байсан удаа бий. Тухайн үед Оюу толгойтөсөл өдөрт7-8 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдаж авч байсан нь дотоодын төдийгүй гадаадын компа­ниудын шуналыг хөдөлгөх нь зүйн хэрэг. ГэтэлАмерик, Австрали, Герман, Канадын ханган нийлүүлэгч компани олноороо орж ирж, бараа, үйлчилгээ санал болгож дээрх мөнгийг нь халаасалж эхэлсэн юм.Оюу толгой гэдэг том төслийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулдхудалдан авч буй бараа, ажил, үйлчилгээхэзээ ч тасрахгүй. Дээр ньодоо зогсоод байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэвэлханган нийлүүлэлтэд зарцуулах хөрөнгийн урсгал нэмэгдэхнь тодорхой.

Тэгэхээр Монголын үндэсний компаниудаас Оюу толгойн хөрөнгө оруулагчид ямар хэмжээний орлого харамлаж буйг эндээс харж болно.Монгол¬чууд өөрийн баялаг Оюу толгой ордыг ашиглахтөслийн хөрөнгө оруулалтаасяагаад чадлынхаа хэрээр хүртэж болохгүй гэж. Хүртэх хүртэхдээ жагсаал цуглаан хийж төслийг зогсоох хэлбэрээр биш харин бараа, ажил үйлчилгээгээ ханган нийлүүлж шударгаар ажиллаж орлого олох, дэлхийн дэвжээнд гарах хүртэл өсч дэвжихийг хүсч буй билээ. Товчхон хэлбэл Оюу толгой төслийг даган орж ирж буй хөрөнгө оруулалтыг өөрийн хөрсөнд шингээж хувийн компаниуд төдийгүй улсын эдийн засгаа бэхжүүлж үлдэх нь чухал юм. Гэтэл Оюу толгой “Та нар юу хийж чаддаг юм бэ. Дэлхийн стандартад нийцэж чадахгүй” хэмээн басамжилан доромжилж байна.Монголын үндэсний компаниуд хэдийгээр олон жил үйл ажиллагаа явуулж дэлхийн стандарт, бизнесийн шалгуурыг бүгдийг хангаж чадахгүй ч цаг үеэсээ хоцрохгүй, хөгжиж дэвжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.

Монголчууд Оюу толгойгоос71 хувийн ашиг хүртэнэ гэсэн суртал ухуулгыг хөрөнгө оруулагчид байнга хийдэг.Бодит амьдрал дээр энэ бол худал гэдэг нь тодорхой. Учир нь баялаг ихтэй ордоосоо хүртэх ашиг, төслийгхэрэгжүүлж буй мөнгөн урсгалаасавч үлдэх орлого хоёр тэс өөр зүйл. Тэр хүртэнэ гээд байгаа ашигт нь ханган нийлүүлэгч бүх компанийн улсад төлөх татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдынх нь цалинг оруулан тооцсон юм. Үүнийг эдийн засагчид дуу нэгтэй баталдаг.

Оюутолгой төсөлд нийт 10 мянган хүн ажиллах юм. Үүний 90 хувь нь монголчууд байна гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан. Гэтэл энэ заалтаа биелүүлэхгүй байгаа билээ. Оюу толгой төслийг анхааралтай ажиглаж байдаг төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаанд2000, төслийн хүрээнд 6000 хүн ажиллаж байна гэж дурджээ. Хөрөнгө оруулагчид “Бид гэрээний заалтаа биелүүлж нийт ажилчдынхаа 90 хувийг монголчуудаар бүрдүүлсэн гэдэг. Үнэн хэрэгтэй хааяа нэг ханган нийлүүлэлт авдаг ганц хоёр компанийнхаа ажилчдыг оруулан тооцсон. Оюу толгойн үндсэн ажилчдын тал хүрэхгүй хувь нь монголчууд. Тэгэхдээ яг ижил албан тушаалтай ажилладаг монгол хүн, гадаадын иргэний цалин тэмээ, ямаа шиг зөрүүтэй” гэж иргэний нийгмийн байгууллагынхан хэлдэг.

Тэгэхээр гадаадын зарим түүхчид“Монголчуудыг зэрлэг бүдүүлэг талын нүүдэлчид байсан” гэж ярьж бичдэг шиг ойлгож байх шиг. Өөрөөр хэлбэлОюу толгой төсөлд хөрөнгө оруулагчид монголчуудыгхувь хишиг,ямар ашиг хүртэх, орлого олохоо тооцож чадахгүй хэмээн басамжилж байгаа хэрэг бус уу. Монголчууд нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослуулж хүн төрөлхтөнийг өнөөгийн хөгжилд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан ард түмэн билээ.Оюу толгой монголчуудыг басамжлахаа больж Монголын үндэсний компаниудаас ханган нийлүүлэлтээ байнга авдаг цаг хэзээ ирэх вэ. Өөрөөр хэлбэл Оюу толгой бус Хуурамч толгой болчихоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин