Шүгэл дуугарахын өмнө: “Галатасарай”-“Челси”
“Галатасарай”:
Туркийн “Галатасарай” улсынхаа лигтээ 22 тойргийн дараах байдлаар 44 оноотой хоёрдугаар байранд яваа. Тэдний өмнө 48 оноотой “Фенербахче” явж байгаа юм. Тэдэнд байраа ахиулах боломж бүрэн бий.
Энэ жилийн аваргуудын лигт “Галатасарай” хэсгээсээ хоёр шалгарч, хасагдах шатанд үлдсэн юм. Тэд хэсэгтээ “Реал”-д хоёронтоо ялагдсан ч бусад хоёр багтайгаа сайхан тоглолтыг үзүүлж, долоо оноо өвөртлөн зургаан оноотой “Ювентус”-ыг уйлуулан шигшээ 16-д шалгарсан. Туркийн “Арслан”-гууд өнгөрсөн жил аваргуудын лигтшигшээ 16-д “Шальке04”-ийг мултлаад шөвгийн наймд “Реал”-тай таараад эхний тулаандаа хожигдсон хэдий ч гэртээ авчран 3:2-оор буулган аваад нийлбэр үр дүнгээр дараагийн даваанд “Реал” үлдсэн билээ.
Роберто Манченигийн түлхүүр тоглогч:
Дидье Дрогба:
Зааны ясан эрэгийнцуут хөлбөмбөгчин Дидье Дрогба хуучин багийнхаа эсрэг тоглоно. Дрогба гайхалтай найман жилийг “Челси”-д үдсэн. Түүнд “Челси”-гийн фанатууд одоо ч хүртэл хайртай байдаг билээ. Итал мэргэжилтэний “Челси”-гийн эсрэг боловсруулсан төлөвлөгөөний гол хүн Хар тивийн алдарт довтлогч Дрогба байх нь мэдээж хэрэг. Дрогба хэсгийн тоглолтод хоёр голл оруулаад байгаа. Тэрбээр “Галатасарай”-гийн төлөө 32 тоглолтод оролцож нийтдээ 13 гоол хийгээд байгаа юм.
Бурак Йылмаз:
Өдгөө 28 настай Турк цустай Йылмаз энэ багийн чухал хэсэг билээ. Тэрбээр “Арслан”-гууд эгнээнд 2012 онд нэгдсэн бөгөөд багийнхаа төлөө34 гоол айлын хаалганд шигтгээд байгаа юм. Тэр бол жинхэнэ ясны цэвэр довтлогч.
Вэсли Снейдер:
Цагтаа “Эзэн хааны” клубт тоглож явсан Нидерланд эр Снейдерээр “Галатасарай”-гийн бүх довтолгоо дамждаг. Тэрбээр төвийн шугамнаас хоёр довтлогч руугаа “час” хийсэн дамжуулалт өгдөг. Снейдер өөрөө ч гоолын тэнгэртэй тоглогч. Итал мэргэжилтэн энэ гурав дээрэ тулгуурлан тактикаа боловсруулж байгаа болов уу.
Челси:
Лондоныбаг ПЛ-ээ 27 тойргийн дараах байдлаар 60 оноотой тэргүүлж яваа. “Челси” лигтээ түрүүлнэ гэхэд байдл хэцүү байгаа. Учир нь тэдний араассаяхныг хүртэл тэргүүллээ хадгалсан “Арсенал”, мөн “Манчестер Сити”, “Ливерпүүл” гэсэн хоёр “лут” амьтан ширүүхэн нэхэж яваа. Ийм нөхцөл байдалд баг нь байхад Португал дасгалжуулагч Жозе Моуриньо бүтэн нойртой хонохгүй л байгаа болов уу. Түүний толгойд лигтээ яаж тэргүүллээ алдахгүй байх, аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд зэрэг олон бодлууд уяаатай яваа байлгүй.
“Челси” энэ жил аваргууд лигт харьцангуй “зөөлөн” хэсэгт хуваарилагдсан. Тэд хэсгийн эхний тоглолтоо Швейцарийн “Базель”-тай хийж, талбайдаа 2:1-ээр дийлдэж олныг цочроогоод авсан. Гэхдээ мундаг дасгалжуулагчтай мундаг бүрэлдэхүүнтэй “Челси” дараагийн тоглолтууддаа ялалт байгуулж, хэсгээ 12 оноотой тэргүүлсэн. Тэд “Базель”-тай “ташаа таардаггүй” бололтой хариу тоглолтод 1:0-ээр мөн л хожигдсон. Гэсэн хэдий энэ ялагдал тэдэнд саад болоогүй билээ.
Жозе Моуриньогийн гарт байгаа “Фүл хаус”
Самюэль Это:
Үхэхээс бусдыг үзсэн Камерун довтлогч Это Жозегийн гол “мод”. Талбай дээр гараад жинхэнэ “цөөвөр чоно” мэт тоглодог Это “Челси”-тэйгээ анх удаа аваргуудын лигт тоглох юм. Зөв цагт зөв газраа байдаг залууд гоолын мэдрэмж дүүрэн бий гэдгийг бүгд мэднэ.
Фернандо Торрес:
Испани довтлогч багийнхаа төлөө хэсгийн “Шальке”-тай хийсэн тоглолтод дубль хийж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулаад авсан. Чихэр шиг дамжуулалт өгвөл “чулуу” болгож чаддаг Торрес Туркийн цэнгэлдэхэд гоолдохгүй байна гэсэн зүйл үгүй. Ур чадварынх нь талаар бичхэд илүүц биз ээ. Торрес хэрэгтэй үед хэрэгтэй гоол оруулдаг тоглогч
Эден Азар:
Хорин гуравхан насандаа ид “шажигнаж” яваа Белиг залуу Азар аль хэдийн “Челси”-гийн түлхүүр тоглогчдын нэг болжээ. Бөмбөг эзэмшилт, тогтоолт, дамжуулах тал дээрээ хэнийг дагуулахгүй. Мөн айлын хамгаалч нарын толгойны “өвчин” болдог хүн дээ. Азар “Челси”-дээ идээшиж, өөрийн тоглолтын арга барилаа өдрөөс өдөрт олонд таниулсаар байна.
Оскар:
Үе үеийн домогт тоглогчдын өлгий нутаг Бразилаас хүч түрэн гарч ирж буй төвийн хагас хамгаалагч Оскар. Моуриньогийн довтолгооны төлөвлөгөө Оскараар дамжихгүйгээр дуусна гэж байхгүй. Оскар яах аргагүй энэ багийн “цөм”.
Фрэнк Лэмпард:
Супер тоглогчийг Португал мэргэжилтний “фүл хаус”-нд оруулахгүй бол “Челси”-гийн фанатууд туйлын гомдох биз ээ. “Челси”-гийн төлөө 13 дахь жилдээ “тоосоо” өргөж буй Лэмпард энэ багийн гол ноён нуруу билээ. Лэмпардын талаар үүнээс өөр зүйл бичихэд илүүдэх буй заа. Түүнийг би байтугай дэлхийн мэднэээ.
Б.Цогт-Очир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ