“Монголиан Стар Мелшерс” компанид хувьцаа эзэмшигчийн дайн дэгдэж гүйцэтгэх захирал нь тамгыг нь аван зугтжээ
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч даргаар олон жил ажилласан Ч.Сүрэнг төр нийгмийн зүтгэлтэн гэдгээр нь ахмад үеийнхэн сайн мэднэ. Тэгвэл түүний хүүхдүүд бизнесийн хүрээнд цахиур хагалж явааг одоо үеийнхэнярьдаг. Том охин нь “Алтан тариа” компаний захирал П.Цэнгүүний эхнэр агаад өөрийн гэх бие даасан бизнестэй. Тэрээр “Стар стэйнс” компанийг үүсгэн байгуулсан агаад барилгийн чиглэлээр ажиллан “Континенталь” зочид буудлын урд талд орон сууцны хороолол бариулсан.Ч.Сүрэнгийн хүү Ч.Эрхэмбаяр нь МИАТ-д шатахуун нийлүүлэх бизнес хийж байгаад бүр “том” томчуудад шахагдсан ч “A Jet Avatiоn” гэдэг хувийн нисэх компани байгуулан мөчөөгөө өгөлгүй өрсөлдсөн.Шуурхай тусламж үйлчилгээ үзүүлэхчиглэлээр “Ми-8” нисдэг тэрэг хөлсүүлдэг. Оны өмнөхөн энэ компаний нисдэг тэрэг баахан боссыг ангийн отог руу нь хүргэж яваад Төв аймгийн Мөнгөнморьт суманд унасан хэрэг гарч олныг шуугиулсан ч бизнес нь сайн яваа. Харин бага охин С.Болормаагийн хувь эзэмшдэг “Монголиан Стар Мелшерс” компанид асуудал дэгдэн бүр шүүх цагдаад тулжээ. Энэ компанийг тансаг зэрэглэлийн “Бенц” загварын машиныг Монголд оруулж ирэх худалдаалах эрхийг дангаараа эзэмшдэг гэдгээр нь олон нийт мэддэг. Арваад жилийн өмнө байгуулагдсан “Монголиан Стар Мелшерс”-ын хувьцааны 25 хувийг Монгол улсын иргэн С.Болормаа, 25 хувийг АНУ-ын иргэн Дэвид Райнер, үлдэх 50 хувийг герман эр Лауренц Мелшерс эзэмшдэг. С.Болормаа нь байгуулагдсан цагаас эхлэн компаний үйл ажиллагаа эрхэлсэн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Гэтэл жилийн өмнөөсхувьцаа эзэмшигчдын хооронд том маргаан дэгдэн тэр нь дээд цэгтээ тулан одоо бараг тангараг тасрахдаа тулжээ. Шалтгаан нь гадаад хувьцаа эзэмшигчид нэгдэн ганц монгол хатагтайгаа зайлуулахаар шийдсэн бололтой.Харсаар байтал өөрийг нь зайлуулах, компаний удирдлагаас шахан гаргахявуулга явагдаж байгааг С.Болормаа хатагтай зүгээр хараад суусангүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал болно гэсэн зарыгмейлээр явуулан “уламжилж” хурлаар ямар асуудал хэлэлцэх зэрэг нь ч тодорхойгүй байж. Хуралтай холбоотой шаардагдах материалыг ч тараасангүй. Ерөнхийдөө таван асуудал хэлэлцэхээр зарлагдсанаас хэний чүл мэдэгдэх Оливер Шонн гэдэг шар нөхрийг үйл ажиллагаа эрхэлсэн шинэ гүйцэтгэх захирлаар томилох тухай байжээ. Энэ нь С.Болормаа хатагтайг шууд зайлуулна гэсэнтэй агаар нэгэн сонсогдож. Гадныхан хүчээр түрэн хурлаа хийх нь нэгэнт ойлгомжтой байсан тул Х.Болормаа хатагтай Монголд моод болсон нэгэн аргийг хэрэглэжээ. Тэрээр хурал болохын өмнөхөн оройн цагаар хэсэг хүмүүстэй ирэн “Монголиан Стар Мелшерс” компаний тамгыг аван явсан хэмээн гадныхан бөөн шуугиан дэгдээжээ. Өдгөө энэ хэрэг Хан-Уул дүүргийн цагдаад шалгагдаж байгаа гэнэ. Боловсролтой, бизнесмэн хатагтайг ийм үйлдэл хийсэн нь гайхал төрүүлж болох ч тухайн үед өөр арга байгаагүй байсан биз.Эцэст нь маргаанийг шүүхээр шийдүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ