Тавантолгойд хятад, монгол жолооч нар таарамжгүй байна
Тавантолгойгоос урд хөршийн хил рүү 600 орчим том оврын машин нүүрс тээвэрлэдэг тоо бий. Эдгээр жолооч нараас 180 орчим нь хятад жолооч нар байдаг аж. Мэдээж, хүн учир амьдрах гэж ажил хийж байгаа ч хятад санаагаа монгол жолооч нарт хэрэгжүүлж, монголчууд нүүрс ачих, буулгах, тэр ч бүү хэл хилээр гарч чадахгүй байдалд орж байхад харин хятад жолооч нар нь энэ бүхнийг асуудалгүй зохицуулж, бусдыгаа хөлдөө чирч байгаа талаар монгол жолооч нарыг хариуцсан ажилтан Тавантолгойгоос мэдээлэв.
Тэд нүүрсээ ковшоор ачуулдаг бөгөөд Цагаан хад дахь ачиж, буулгах талбай дахь ковшныхон хүнд оврын машинуудын тэвшин дээр нүүрс асгахдаа дээрээс нь хүчтэй шидэж жолооч нарын машины тэвшийг задалдаг аж. Энэ аргаараа ковшныхон багагүй мөнгө хийдэг байна.
Өөрийн биш машинтай жолооч нар эвдэрсэн тэвшнээсээ болж өрөнд ордог, мөн хэсэг хугацаагаар тээвэрт явж чадахгүй нөхцөл байдал үүсдэг тул хятад жолооч нар баясаж, ковшны жолооч нарт нэг удаа нүүрс ачуулахдаа 100 юань бэлнээр өгдөг, ковшныхон эргээд тэдэнд сайн хандаж, хэдэн муусайн монгол жолооч нарынхаа машин дээр өндрөөс бүхэл хөлдүү нүүрс шидэх шахам унагаж машиныг нь эвдэлдэг сурагтай.
Өчигдөр л гэхэд ийм байдлаар таван машины тэвш эвдэрсэн гэнэ. Цаашлаад Ганц модны аманд нүүрс буулгахад Монголын хил, гаалийнхан хятад жолооч нарыг зүгээр нэвтрүүлдэг хэрнээ монгол жолооч нарыг мөн л элдэв янзын бичиг баримтаар далайлган нэвтрүүлдэггүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ