Орон гэргүй монгол ахан дүүсээ архинд живүүлээд дуусах уу? Нийгэмшүүлээд авах уу?
Аливаа оронд баян ядуугийн ялгаа ихсэн тусам тухайн орон доройтож байгаагийн хамгийн том илрэл байдаг. Тэгвэл манай улсад дундаж орлоготой жигд амьдрал үгүйлэгдэж нэг бол үгээгүй ядуу нөгөө хэсэг нь асар баян болж байна гэхэд хэлсдэхгүй болжээ.
Хөгжил тааруу буурай орнуудад хамгийн их тохиолддог архидалт манай орны томоохон асуудлуудын нэг байсаар байна. Хэдийгээр нэг үеэ бодоход монголчуудын ухамсар, мэдлэг боловсрол дээшилснээс шалтгаалан архи согтууруулах ундаа хэрэглэх хүмүүсийн тоо цөөрсөн ч энэ нь гэмт хэргийн гаралт, өвчлөл, гэр бүлийн хүчирхийлэл, насанд хүрээгүй хүүхдүүдийн архидалт багасах хэмжээнд нөлөөлж чадахгүй байна. 2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. Мөн түүнчлэн нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн байгаа нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа юм.
Энэ нь нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн гэсэн дүн гарч байна. Архинаас болж осголт,хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа.
Саяхан гэхэд 28-60 насны эд хийж бүтээх насандаа яваа эрчүүд архинаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг товч сануулахад:"Амьдрах ухаан" сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд харьяалагддаг дөрвөн иргэн эмнэлэгийн цэнхэр спирт, Арслант хэмээх архи хэрэглэснээр хордож нас барсан. “Амьдрах ухаан" төвд Н, Б нар архи уучихсан ирсэн гэнэ. Харин Б, Ю нар огт гараагүй өнжсөн байна. Тус төвийнхөн архи уугаад агсам тавьсан иргэдийг цагдаад дуудаж өгдөг. Харин архи уусан ч ямар нэг зөрчил гаргаагүй иргэдийг хонуулдаг байна.Гэтэл Н, Б, Ю, Б нарын бие гэнэт муудаж, эмнэлэгт хүргэгдэн, анхны тусламж авч байхдаа амиа алдсан байна.
Эдгээр иргэд юунд архины төлөө алтан амиа дэнчин тавьж тэмүүлэнэ вэ? Ажилгүй орлогогүйгээсээ болоод архинд орж улмаар гэр бүлгүй болсон иргэдэд өнгөрч буй үлдсэн амьдрал нь архигүй л бол утга учиргүй болсон байдаг биз ээ. Зөвхөн амиа алдсан эдгээр дөрвөн хүн ч биш. Манай улсад олон мянган хүн гэр оронгүй тэнүүчилж архи хэмээн гашуун ундаатай амьдарлаа холбон амьдардаг. Хэдий амьдарлын төлөө тэмцэх хүсэлгүй арчаагүйгээсээ болж энэ замд орсон гэж хэлэх хүн байх ч эцсийн эцэст улс эдгээр хүмүүст хамгийн их хамаарч анхаарах ёстой.
Тодорхой оршин суух хаяг, орон гэргүй эмзэг хэсгийхэндзориулсан “Тэнэмэл” нэртэй нэгдсэн арга хэмжээг НЦГ-аас газраас хэрэгжүүлж ирсэн. Харин уг арга хэмжээг өнгөрсөн жил арай өөр хэлбэрээр буюу “Эгэл амьдралын мөр”, “Зөв амьдрах ухаан”, “Эрчүүд эрүүл гэр бүл” гэсэн гурван төрийн бус байгууллагатай хамтран гурван сарын төсөл хөтөлбөр хэлбэрээр зохион байгуулсан байна. Энэ талаар НЦГ-ын ахлан байцаагч, Цагдаагийн хошууч М.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Уг төслийнхөө талаар танилцуулаач, төсөлд нийт хэчнээн хүн хамрагдсан бэ?
-НЦГ-аас анх удаа санаачлаад гэр оронгүй буюу эмзэг бүлгийн иргэдийг нийгэмшүүлэх ажлыг зохион байгууллаа. Энэ төсөл арга хэмжээ гурван сарын хугацаанд хэрэгжээд өнөөдөр үйл ажиллагаагаа дүгнэж байна. Ер нь бол өмнө нь болдог байсан “Тэнэмэл” арга хэмжээний нэг хэлбэр гэж ойлгож болно. Төсөлд нийт 152 иргэнийг өөрсдийнх нь хүсэл сонирхлынх нь дагуу гурван ТББ-д хуваарилж өгөөд нийгэмшүүлэх талын арга хэмжээнд хамруулсан. Үүнээс нийт 980 иргэн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд хамрагдаж, цагдаагийн мэдээллийн цахим бүртгэлд хамрагдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ