ЭЦГ, МБГ хамтран хар тамхины томоохон сүлжээ илрүүлжээ
Урлаг, соёлын томчуудаас улбаатай эл хэрэг түүнээс хойш сураг алдарсан нь үгүй. Хятадын хуулийг шууд хуулбарлая. Хатуу харгис гэгддэг тэр хуулийг үг үсэг, цэг таслалгүйгээр шууд монголчлоё. Тэртэй тэргүй л гадны хуулийг хуулбарладгаас хойш. Эс бөгөөс Монгол Улсын иргэн бүр хар тамхичин, мансуурагч, донтогч болох эрсдэл нүүрлээд байна гэх яриа амнаас ам дамжих болж Хар тамхины хэрэглээ дэлхий нийтийг хамарч байхад манай улсад энэ төрлийн гэмт хэрэг сураггүй байсан нь саяхан. Гадны иргэд хар тамхи хэрэглэсэн, мансуурсан гэж сонсч байсан монголчуудын дунд 2000-аад оны эхээр энэ тухай яригдаж эхэлсэн. Эхэндээ манай улсын иргэд гадныханд хууртан, тээвэрлэгч болж байгаа тухай яригддаг байсан бол сүүлийн жилүүдэд хэрэглэгч, тэр бүү хэл, дамлан наймаалагчид болж хувирах нь тэр.
Нэгэн үе “Харанга”-ын Лхагваа, “Ice top” хамтлагийн дуучин Манлай, Коби, дижи Өөжий, “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуугийн хүү С.Наранбат гээд тухайн үед шүүхийн хаалга татаж байсан 13 залуу хэрэг хүлээж зургаан сараас 11 жил хүртэл хорих ял эдэлж байсан удаатай. Гэтэл хар тамхи өдгөө өргөн хэрэглээ болоход хүрчээ.Үүнийг бататгах ганц жишээ дурьдахад, Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар хамтран энэ сарын 21-нд шалгалт хийжээ.Ганц өдрийн шалгалтаар мансууруулах бодис хэрэглэж байсан долоон иргэнийг саатуулан, шалгаж байгаа аж. Тодруулбал, иргэн Т, Б нар нь бүлэглэн энэ сарын 21-ний өдөр мансууруулах бодисын төрөлд орох гашишийг бусдад зарж, борлуулах зорилгоор Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний I” дэлгүүрийн орчим авч явж байсныг илрүүлэн баривчилж, эд мөрийн баримтаар хураан авчээ. Мөн иргэн Б, Х, Т нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт өөрсдийн эзэмшлийн авто машиндаа мансууруулах бодисын төрөлд орох “ICE” буюу “Мөс”-ийг хууль бусаар олж авч, хадгалан, бусдад зарж, борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн Ш, Т нар нь Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар банк”-ны орчим машиндаа ууталж савласан “Мөс” тээвэрлэж явсныг илрүүлжээ. Энэ бол ганц оройн шалгалтаар илэрсэн зөрчил.Дээрх хүмүүсийг баривчлах үед мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.Одоогоор тэднийг ШШГЕГ-ын харьяа 0461 дүгээр ангид саатуулан, шалгаж байгаа аж. Бидний монголчууд хар тамхи, хар тамхи хэмээн ярьж бичсээр байх ч хор хөнөөл, болох болохгүйг нь төдийлөн сэрэмжлүүлж, ажил болгосон нь үгүй. Тэгвэл мансууруулах бодисын төрөлд орох гашиш гэх бодис нь каннабисийн давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан, баримлын шавар мэт болгосон бэлдмэлийг хэлдэг аж. Цайвар ногооноос бор хүрэн өнгөтэй, өвөрмөц өөрийн гэсэн үнэртэй.Гашишт тетрагидроканнабинолын хэмжээ 2-10 хувьтай агуулагдаж, үйлчилгээ нь каннабисийн төрлийн мансууруулах үйлчилгээтэй ургамалтай төстэй. Харин “Ice” буюу “Мөс” нь метамфетамины төрлийн бодист хамаарах бөгөөд хатуу, талст хэлбэртэй, тунгалаг биет бодис аж. Агуулагдах метамфетамины хэмжээ нь 90-98 хувь. Тархины төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. “Мөс” нь ихэвчлэн байгалийн мөс бөгөөд шилний жижиг хэлтэрхийг санагдуулам тунгалаг талст хэлбэртэй байх боловч шар, улаан өнгөнд хувиргасан байж болдог байна.
Мансууруулах бодисын төрөлд орох гашиш, “Ice” буюу “Мөс” нь төв мэдрэлийн системийг өдөөгч үйлчилгээтэй. Хэрэглэсэн хүн сэтгэцийн өвөрмөц үйлчлэлд нь татагдан, маш хурдан хугацаанд түүний хамааралд орж ахин дахин хэрэглэсээр дон тусдаг. Удах тусам бие махбодь түүнд дасан архагшина. Амфетаминд донтсон хүн системтэй эмчилгээ хийлгэхгүй л бол эцсийн дүнд зайлшгүй үхэл, сүйрэлд хүргэх аюултай гэнэ. Тэдгээрийн хараат байдалд орсон өвчтөнүүд амфетаминаар дутагдсан үед түүнийг л олж авах цор ганц хүсэлд автаж, энэ зорилгоо биелүүлэхийн төлөө юу ч хийхээс үл буцдаг байна.
Удаан хугацааны хэрэглээний дүнд ядарсан царайтай болж, турж, арьс шаргалтаж, хумс салж унан, гарын судсанд тарианы соривнууд үлддэг. Хэл ягаарч, цагаан өнгөр тогтоно. Мөн нүүрний арьсанд идээт бижрүүнүүд гарч, шарх сорвины эдгэрэлт удааширдаг. Үс, хөл хэврэгшин, дуу хоолой сөөнгө болж хэл хагарч, хатууран, хэлний арьс хуурдаг. Судасны хана хатуурч, цусны бөөмөнд бижрүү үүсч, унтах шаардлагагүй болно. Биеийн жингээ огцом алдаж, турж эцэн, нойргүйтэх, ядаргаа стресст орох, байнга толгой өвдөх, хамар нармайн өвчин тусч улмаар хамрын таславч цоорох, бэлгийн сулралд орно. Тарьж хэрэглэдэг хүмүүсийн тариа тарьсан газар нь венийн судасны уртын хэмжээгээр цэгэн зам үүсдэг. Зан ааш эрс өөрчлөгдөж, хэрцгий түрэмгий болох улмаар хараа, сонсгол төвлөрөхөө больж, сэтгэлийн хөдөлгөөн, хэл яриа удааширч, цэгцтэй ярьж чадахгүй болдог аж. Сэтгэхүйн чадвар нь эрүүл хүнийхээс доогуур үнэлэгддэг бөгөөд эцсийн үр дүн нь тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэдэг байна.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ