Тэд бөө дээр очоод буцаж явжээ

-Онцгой байдлынхан дахиад л гар хоосон байв-

Барилгын ухсан нүх рүү автомашинтайгаа унаж ээж, охин хоёр амиа алдаж, таван хүн сэхээнд бай­гаа гэх мэдээллийн мөрөөр ма­най сурвалжлах хэсэг осол гар­сан газарт ямар үйл явдал бол­сон талаар сурвалжлахаар Хан-Уул дүүргийг зорьсон юм.

Бид­нийг очиход осолд орсон хү­мүүсийн очиж бөөлүүлсэн гэх айлд хүн байсангүй. Харин осол гарах үед харж байсан гэр­чүүдийн хэлж буйгаар осол бол­сон газраас 300 метрийн зайд байрлах гэрт бөө байдаг гэх. Улмаар бөө дээр ирсэн хү­мүүс “land cruiser” маркийн машинаараа баригдаж байгаа ба­рилгын хашааг мөргөж, барил­гын суурь хийхээр ухсан нү­хэнд унасан байна. Хэрэг гар­санаас 20-30 минутын дараа цаг­даагийнхан болон онцгой байдлын аврагчид иржээ.

Олсноос өөр аврах ажиллагаа явуулах багажгүй гар хоосон ирсэн онцгой байдлын аврагчид машинд сууж явсан хүмүүсийг гаргаж авахын тулд цаг гаруй ноцолдсон байна. Харин машины урд сууж явсан ээж, охин хоёрыг бүр сүүлд нь гаргаж авчээ. Осол болох үед харж байсан гэх гэрчүүдийн хэлж буйгаар яагаад шууд хашаа мөргөөд орчихсон гэдгийг сайн ойлгохгүй байна хэмээн гайхаж байсан юм.

Автомашины жолооч хэд хэдэн журам зөрчсөн байна

Уг хэргийн талаар тодруулахаар бид ЦЕГ-ыг зорилоо. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн “Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Насанд хүрээгүйчүүдийн хорих 441 дүгээр ангийн зүүн талд уулнаас уруудаж явсан “land cruiser” маркийн машин баригдаж байгаа барилгын хашааг мөргөж ороод, дотор нь байсан барилгын суурь ухсан нүхэнд унасан.

Улмаар хоёр хүний амь эрсэдсэн хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, 32 настай Н, 48 настай Д нь газар дээрээ амиа алдаж, үлдсэн найман хүн нь хүнд болон хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагынхан шалгаж байгаа” гэлээ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин