Хууль бусаар Хятад ажилчид оруулж ирдэг сүлжээг илрүүлжээ

Хуурамч бичиг баримтаар Хятадаас хар ажилчдыг оруулж ирдэг томоохон сүлжээний сэжүүрээс хууль, хяналтынхан атгаад авсан гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар өдөр тутмын “Өнөөдөр” сонин анх мэдээлсэн юм. Гадаадаас ажиллах хүч оруулж ирдэг компаниуд хуурамч баримт бүрдүүлдэг гэх мэдээллийн мөрөөр Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалт явуулсан байна. Ингээд зөрчил илэрсэн зарим компанид эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Хуурамч бичиг баримтаар Хятад ажилчдыг оруулж ирдэг гэх хэрэгт дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ч холбогдож болзошгүй байгаа гэнэ.

Урьд нь нью.мн вэб сайт Хятадаас ажиллах хүч оруулж ирэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, гадаадаас ажиллах хүч оруулж ирэхдээ мөрдлөг болгодог хууль тогтоомжийг зөрчдөг тухай удаа дараа нийтлэлдээ дурьдаж байсан.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин