Ховдчууд Галданбошгот хааны нэрэмжит шагналтай болно
Энэ сарын 20-нд болсон Ховд аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг чөлөөлөх, төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх, аймгийн сүлд далбаа, бэлэгдэл шагналуудын загварын тухай асуудлыг хэлэлцлээ.
Ховд аймгийн бэлгэдэл, шагналын нийтлэг загваруудыг шалгаруулах ажлын хэсгийн илтгэлийг Аймгийн засаг даргын орлогч Ч.Чинбат хуралд оролцогчдод танилцууллаа. Бэлэг тэмдгийн загварын уралдааныг телевиз,цахим сонин,сэтгүүлээр нээлттэй хэлэлцүүлжээ. Уралдааны хугацаанд Монгол Улсын төрийн соёрхол, зураач, барималч Л.Ганхуяг, Ховд аймгийн угсаатны зүй судлаач А.Баасанхүү, Ховд их сургуулийн багш Д.Гантулга нарын бүтээл шаардлага хангасан гэдгийн онцоллоо. Төрийн соёрхолт уран барималч Л.Ганхуяг бэлэг тэмдгийн учир утгыг нэг бүрчлэн танилцуулж, төлөөлөгчдөд хэлэлцүүллээ. Мөн Ховд аймгийн дээд шагнал, сүлд, бэлэг тэмдгийн асуудлаар санал хурааж Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний цогтой тэмцэгч Ойрадын их хаанГалданбошгот хааны нэрэмжит шагнал Ховд аймгийн дээд шагнал байна гэдгийг хэлэлцэж, хуучин аймгийн бэлэгдэл шагналыг 2014 оны долоон сарын нэгэн хүртэл хэрэглэх, дараагийн аймгийн бэлгэдэл, шагналыг хийх бэлтгэл ажлыг базаах, шинэ журамгаргахаар боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ