Аялал жуулчлалын баазыг 6 газар байгуулна

Гадна дотны жуулчдыг татах зорилгоор Увс аймгийн байгалийн үзэсгэлэнт зургаан газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар болсон байна.

Зүүнговь сумын Нуурын хоолой, Ховд сумын Шаазгай нуур, Увс нуурын хөвөө, Хяргас нуурын хөвөө зэрэг газарт эдгээр аялал жуулчлалын баазууд байгуулагдах аж.
Өнгөрсөн жил Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт болох 500 сая төгрөгөөр Увс нуурын хөвөөнд аялал жуулчлалын гэр бааз байгуулсан. Тус гэр баазын өмчлөлийн асуудал ярвигтай байгаа болохоор шинээр байгуулагдах аялал жуулчлалын баазуудыг хувийн хэвшлийнхнээр бариулах аж. Өөрөөр хэлбэл байгалийн үзэсгэлэнт газрыг иргэн, аж ахуйн нэгжид үнэгүй эзэмшүүлэх замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр болсон байна.
Увс аймагт байгалийн үзэсгэлэнт газар элбэг болохоор жуулчид их ирдэг бөгөөд хамгийн гол нь тэднийг тав тухтай орчин нөхцөлд амраахын тулд аялал жуулчлалын баазуудыг олноор байгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин