Нийслэлийн Засаг дарга замын эвдэрсэн гэрэлтүүлгийг засварлах хугацаатай үүргийг дүүргүүдэд өглөө

Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан “Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэстзам тээврийн ослын нийт 267 дуудлагабүртгэгдсэнээс хүн гэмтсэн хэргийншинжтэй 127, осол, зөрчлийн шинжтэй 140 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 4 бүртгэгдсэн” гэж мэдээллээ.

Хүний амь нас хохирсон гэм хэргийн талаар “02 дугаар сарын 10-ны өдөр18 цагийн орчим Чингэлтэй дүүргийн нутаг, 19 –р хороо, Өвөр гүнтийн замд “Суурь” ХХК-ны Isuzu Elf 02-97 УБА дугаарын автомашины жолооч Б нь явган зорчигч 10 настай, эмэгтэй, 6-р ангийн сурагч Б –г мөргөж амь насыг нь хохироожээ.
02 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхайн дүүргийн 19 хороо Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Депогийн баруун замд амины Nissan Pulsar маркийн 74-73 УБН дугаартай автомашины жолоочН нь явган зорчигч С-г мөргөж амь насыг нь хохироосон байна. 02 дугаар сарын 20-ны өдөр СБД-ийн нутаг Япон цэргийн цогцолборын хойд замд марк дугаар тодорхойгүй автомашины жолооч нь 55 настай явган зорчигч, эрэгтэй Б -г мөргөж амь насыг хохироогоод хэргийн газрыг орхин явжээ.
Мөн 02 дугаар сарын 21-ны өдөр ХУД- ийн 11 хороо Зайсангийн хорих ангийн зүүн замд “КИАЙ ГРУПП ХХК-ны” Toyota Land Cruiser Prado маркийн 74-87 УНӨ дугаартай автомашины жолооч Н баригдаж байгаа барилгын суурь тавьсан нүх рүү унаж жолооч Н, зорчигч Днарын 2 хүн нас барж зорчигч Г нарын 8 хүн гэмтсэн“ гэсэн мэдээлэл өглөө.

Дээрх зам тээврийн ослын 2 тохиолдолд нь явган зорчигчийн хэсгийн гэрэлтүүлэг нь ажиллаагүй, унтарсан байх үед гарсан байна. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газраас ажиллахгүй байгаа гэрэлтүүлгийг ажиллагаанд оруулах шаардлагатай байгааг анхааруулсан юм. Уг мэдээлэлтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын гудамж талбайн гэрэлтүүлэг, хяналтын камерын ажиллагаанд хяналт тавьж, ажиллахгүй байгаа гэрэлтүүлэг, хяналтын камерыг энэ 7 хоногт багтаан засварлах хугацаатай үүргийг дүүргийн удирдлагуудад өглөө. Үүргийн хэрэгжилтийг ирэх долоо хоногийн Даваа гарагт газар дээр очиж танилцана гэсэн юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин