1,4 тэрбум долларын үнэтэй өндөг

17-р зууны эхэн үед хамаарах Мадагаскарын аварга заан шувууны маш ховорт тооцогдох өндгийг Кристигийн дуудлага худалдаагаар заржээ. Энэхүү заан шувууны төрөл нь одоо устаж үгүй болсон учраас ийм ховорт тооцогдож байгаа юм.

Кристигийн дуудлага худалдаагаар 1,4 тэрбум ам.долларын үнэ хүрсэн байна. Энэхүү чулуужсан өндөг нь 30 см өндөр, 21 см диаметртэй бөгөөд тахианы өндөгнөөс 100 дахин том хэмжээтэй гэсэн үг юм. Заан шувууны өндөг нь гаднаасаа тэмээн хяруулын өндөгтэй төстэй харагдана. Энэ шувууны өндөг боловсорч хагараад 3 метр өндөртэй шувуу болон өсдөг байна. Заан шувуу нь манай дэлхий дээрх хамгийн том шувуу бөгөөд 14-17-р зууны үед идэвхтэй агнаж эхэлсний гайгаар одоо устаж үгүй болжээ. Одоо энэ амьтны үлдэгдэл яс зэрэг нь олдож байгаа ч өндөг олдох нь маш ховор зүйл юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин