“Залуус” хорооллоос дахин зөрчил илэрчээ
“Залуус-2” хорооллын сурталчилгаа аль хэдийнэ цацагдаад эхэлсэн энэ үед тус хорооллын нэгдүгээр ээлжээс байр захиалсан залуус уур бухимдалтай хэвээр, өмнөхөө яая гэж байхад дахин асуудал нэмэгдсээр байгаа талаар мэдээлж байна. “Хан хур холдинг” ХХК-ийн СХД-ийн 18 дугаар хороонд барьж байгуулсан тус орон сууцны хорооллыг хямд үнэтэй, залуусын гэх нэртэй болохоор нь хүмүүс маш ихээр захиалж, бүх байр нь зарагдсан ч маш муу материалаар баригдсаны дээр хугацаандаа ашиглалтад орохгүй иргэдийг хохироож, хохирлын шимтгэлийг төлөөгүй, ус дулаан хангалтгүй, мэргэжлийн комисс хүлээж авахгүй, ордер гарахгүй гэх мэт маш олон асуудал оны өмнө зэрэг зэрэг оволзож байр захиалагчид нь Нэгдсэн гуравдугаар эмнэлгийн замын урд байрлах захиалга авах байранд нь хэд хэдэн удаагийн суулт зарлаж, менежерүүдтэй нь хэл ам хийхдээ тулаад байсан билээ. Гомдолтой байгаа хүмүүсийн ордерыг ч гаргаж өгөхгүй шалтагласан хуулинд захирагдахгүй, захиалагчдаа хүндлэхгүй байгаа “Хан хур холдинг” компани татварын хөнгөлөлт, буцаан олголтоор шалтаглаж зарим нэг айлуудыг дуугарахгүй болгож авчээ. Гэтэл энэ асуудал дахин өөр маягаар дэгдлээ. Хэд хэдэн айл “Залуус” хорооллын барилгыг шалгуулах, хугацаандаа ороогүй тул хохирлоо барагдуулахаар зарга мэдүүлж байсан ч арга буюу хүн амын татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах болж, “Хан хур холдинг” тэднийг гомдолгүй гэсэн бичээс хийлгэж байж байрных нь үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгчээ.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ