Цаазын ял сонссон хоригдлуудын сүүлчийн зоог

Та бүхэнд Шинэ Зеландын гэрэл зурагчин Генри Харгривсийн / Henry Hargreaves “No Seconds” хэмээх бүтээлийн цомгийг толилуулж байна.

Тэрээр энэхүү цомогтоо Техасын шоронд хоригдож байсан цаазын ял сонссон хоригдлуудын “сүүлчийн” зоог ямар байсан тухай өгүүлсэн юм.

АНУ ба Европын орнуудын засан хүмүүжүүлэх зарим газар “The Last Meal Tradition” хэмээх уламжлалыг эртнээс дагасаар иржээ. Энэ нь цаазаар авахуулах ял сонссон хоригдлуудын амьд явах сүүлчийн өдөр ирэхэд хүссэн хоолоо захиалж идэх боломжийг олгодог “өгөөмөр” уламжлал юм байна.

Хоригдлуудын захиалж хүртэх зүйлс нь архи, тамхинаас ангид байх учиртай бөгөөд Флорида мужийн шоронд энэхүү сүүлчийн зоог нь $40 ам.долларт багтах ёстой бол Оклахомагийн шоронд $15 ам.доллараар хязгаарлагдах жишээтэй.

Өдгөө АНУ-д ажиллаж амьдардаг гэрэл зурагчин Генри Харгривс гэрэл зургийн энэхүү цомгоо хийхийн тулд цөөнгүй хорих газраар явсны эцэст Техасын шоронгийн хоригдлуудын захиалсан сүүлчийн зоогны менюг олсон байна. Ингээд тогооч найзынхаа хамт эдгээр зоогуудыг бэлтгэж зургийг нь авснаар “No Seconds” хэмээх энэхүү сонирхолтой цомог бүтсэн юм байна.

  • Гэмт хэрэгтэн: Виктор Фегер (1935 - 1963)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн хулгайлах гэмт хэрэг, хүн амины хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Ганц ширхэг олив

  • Гэмт хэрэгтэн: Ронни Триджилл (1973 - 2013)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Жигнэсэн тахиан мах, нухсан төмс, хүнсний ногоонууд, чихэрлэг шош, талх, цай, ус

  • Гэмт хэрэгтэн: Тед Банди (1946 - 1989)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины 35 гаруй хэрэг, хүчингийн хэрэг, шоронгоос оргохыг завдсан
  • Оноосон ял: Цаазын ял - Цахилгаан сандал дээр суулгах
  • Захиалсан хоол: Сүүлчийн зоог хүртэхээс татгалзсан учир шоронд өгдөг байсан уламжлалт сүүлчийн зоогийг өгсөн байна. Үүнд: Стейк, шарсан өндөг, шарсан талх, бүрж шарсан төмс, сүү, жимсний шүүс

  • Гэмт хэрэгтэн: Ронни Ли Гарднер (1961 - 2010)
  • Хийсэн гэмт хэрэг: Хулгай, дээрэм ба хүн амины хоёр удаагийн гэмт хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Буудаж хөнөөх
  • Захиалсан хоол: Хавчны шарсан сүүл, стейк, алимны бин, ванильтай мөхөөлдөс, захиалсан ба эдгээр хоолоо “Бөгжний эзэн” цувралыг үзэнгээ идэхийг хүссэн байна.

  • Гэмт хэрэгтэн: Аллен Ли Дейвис (1944 - 1999)
  • Хийсэн гэмт хэрэг: Хулгай, дээрэм ба хүн амины гурван удаагийн гэмт хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Цахилгаан сандал дээр суулгах
  • Захиалсан хоол: Хавчны шарсан сүүл, шарсан төмс, шарсан сам хорхой, шарсан хясаа, сармистай талх, “A&W” шар айраг

  • Гэмт хэрэгтэн: Тереза Льюис (1969 - 2010)
  • Хийсэн гэмт хэрэг: Хулгай, дээрэм ба хүн амины хэрэг, залилан
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Шарсан тахиан мах, цөцгийтэй вандуй, алимны бин, “Dr. Pepper” хийжүүлсэн ундаа

  • Гэмт хэрэгтэн: Никола Сакко (1891 - 1927) ба Бартоломео Ванцетти (1888 - 1927)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины хоёр удаагийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн
  • Оноосон ял: Цаазын ял - Цахилгаан сандал
  • Захиалсан хоол: Шөл, мах, шарсан талх, цай

  • Гэмт хэрэгтэн: Стефен Андерсон (1953 - 2002)
  • Хийсэн гэмт хэрэг: Хулгай, хүн амины хоёр удаагийн гэмт хэрэг, шоронгоос оргохыг завдсан
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Ил гал дээр шарсан бяслагтай сэндвич, эрдэнэшиш, тоор жимсний бялуу, шоколадтай мөхөөлдөс, улаан лууван

  • Гэмт хэрэгтэн: Рикки Рэй Ректор (1950 - 1992)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины хоёр удаагийн гэмт хэрэг
  • Оноосон ял:Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Стейк, шарсан тахиан мах, эрдэнэшиш ба пекан самраар хийсэн бялуу, интоор жимстэй “Kool - Aid” жимсний шүүс

  • Гэмт хэрэгтэн: Жон Уэйн Гейси (1942 - 1994)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүчингийн хэрэг, хүн амины 33 удаагийн гэмт хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Шарсан сам хорхой - 12, “KFC” шарсан тахиа, шарсан төмс, гүзээлзгэнэ

  • Гэмт хэрэгтэн: Тимоти Маквей (1968 - 2001)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины 168 удаагийн гэмт хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Шоколадтай мөхөөлдөс ба гаа

  • Гэмт хэрэгтэн: Ангел Нивес Диас (1951 - 2006)
  • Хийсэн гэмт хэрэг: Хүн амины гэмт хэрэг, зэвсэглэсэн дээрэм, хулгайн хэрэг
  • Оноосон ял: Цаазын ял - Үхлийн тариа
  • Захиалсан хоол: Сүүлчийн зоог захиалаас татгалзсан тул шоронгийн энгийн хоол өгөхөөр болсон байдаг ч мөн л идэхээс татгалзсан гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин