Сараалжин шувууны ангуучид буюу мэргэн буучид
- МЭРГЭН БУУЧИД ХИЙГЭЭД ТЭДНИЙ ДАЙНЫ ТҮҮХЭНД ГҮЙЦЭТГЭСЭН ҮҮРЭГ -
Өнөө үеийн аливаа цэрэг дайны зөрчилдөөнд /Югослав, Ирак, Афганистан, харин одоо Өмнөд Осетид/ байлдааны ажиллагааны үеэр мэргэн буучдын отрядуудыг тун ч эрчимтэй хэрэглэж байгаа билээ. Мэргэн буучид өдгөө зөвхөн амьд хүчийг устгахад бус зөрчилдөөний бүс нутагт байгаа цэргүүдэд , жирийн ард түмэнд ч сэтгэл зүйн нөлөө үзүүлэх маш үр ашигтай хэрэгсэл болгон хэрэглэдэг.
Өмнөд Осети дахь байлдааны ажиллагааны идэвхтэй шатыг эхлүүлэхийн өмнө Гүрж улс мөн л мэргэн буучдын отрядуудыг идэвхтэй ашиглаж, улмаар тусгаар тогтносон бүгд найрамдах улсын жирийн ард иргэдийг оршин байгаа газраа орхиход хүргэж байлаа.
Өнөө үед мэргэн буучдын үйлдлийн хариуд антиснайперын иж бүрдэл буюу дуу чимээний тархалтыг хормын дотор тооцоолж, мэргэн буудагчийн байгаа газрыг яг таг заадаг технологийг ихээхэн ашигладаг болжээ. Мөн түүнчлэн өөрсдийн мэргэн буудагч хийгээд тусгай ангийг хэрэглэх нь ч элбэг байна.
* * *
“Снайпер” буюу мэргэн буудагч гэдэг нь английн snipe буюу сараалжин шувуу гэдэг үгнээс гаралтай. Сараалжин шувуу нь маш хурдан нисдэг, мөн нислэгийн шугам нь урьдчилж хэлэхийн аргагүй ер бусын байдаг тул анчдын хувьд тун ч хэцүү олз байв. Жирийн буугаар сараалжин шувууг буудаж чадсан ямар ч англи хүнийг тун ч оновчтой буудагч хэмээн тооцдог байлаа.“Сараалжин шувууны буудлага” нь сүүлдээ спорт маягийн төрөл болон өргөжив. 18-р зууны дунд үед энэ төрлийн спортын нэр нь товчлогдож snipe shootingгэдэг урт нэр нь товчхоноор sniping гэж нэрлэгдэх болжээ.19-р зууны сүүлээр энэхүү нэр томъёо нь өдөр тутмын үгийн санд нэвтэрч маш оновчтой бууддаг спортын төрлийг заадаг болов. 19-р зууны дунд үе хүртэл ихэнх буунууд ньгулгамтай иштэй байсан нь хол, оновчтой буудах боломжийг хааж байлаа. Буудлагын спортын хамгийн түгээмэлхэлбэр мушкетын байг оновчтой онох хамгийн хол зай нь 80 бээр буюу 73.2 метр байлаа. Мушкет бууг үйлдвэрлэх болсон гол хөшүүрэг нь дахин цэнэглэхэд хурдан, мөн ойрхон зайнд галтай бууддаг боломжтой явдал билээ. Хэдийгээр мухар буунуудыг 16-р зуунд хэрэглэх болсон ч тэднийг үйлдвэрлэхэд их урт хугацаа шаарддаг, өндөр өртөгтэй байлаа. Анчны буунуудыг анх Английн иргэний дайны /1642-1648/ үеэс байлдааны зориулалтаар хэрэглэж эхэлсэн. Мэргэн буудагчид холын зайнаас дайсны армийн офицеруудыг хөнөөдөг болов. 1643 оны гуравдугаар сард Личфилд хотын бослогын үеэр Брук гүнгийн армийн даргыг холоос буудсан явдал олныг донсолгов. Сүмийн дээвэр дээр харуулд гарч байсан төгөлдөр хуурч, цэрэг Жон Дайот ангийн урт буугаа тэврэн манаанд гарч байжээ. Гүнг нуувчнаас дөнгөж цухуйхад тэр анаж байгаад буудаж орхисон аж. Дайот гүнгийн зүүн нүдэнд нь оносон байна. Тэр үеийн жишгээр 150 бээр /137.2 метр/-ийн зайнаас гөлгөр иштэй урт ангийн буунаас буудсан явдал нь дээд зэргийн гайхамшигтай явдалд тооцогдож байв. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеэс бууны үйлдвэрлэл ихэд дэлгэрэв. Гэсэн ч 18-р зууны сүүл хүртэл Европын тэргүүний армиудын хурандаа нар “Буу бол дайныг хийхэд тийм ч үр ашигтай зэвсэг биш” гэж үзэж байв. Британийн эзэнт гүрэн хийгээд Хойд Америкийнколончлогчдын хооронд дайны мөргөлдөөн эхлэхэд нөхцөл байдал бүрмөсөн өөрчлөгджээ.
Британичууд олноор хүлээн зөвшөөрөгдсөн нээлттэй тулалдааны аргыг хэрэглэж байв. Гэвч тэдэнд нэгэн таагүй асуудал тулгарсан нь ногоон хувцсаар өнгөлөн далдалж, харагдахгүй газар байрлах колонийн дайчид Британийн цэргүүдийг толгой дараалан хороож эхэлсэн явдал байлаа. Ихэнх тохиолдолд улаан хувцас өмсч, үүгээрээ ч дайсны сайхан урхи болж байсанБританийн цэргүүд хаанаас буудаад байгааг огт ойлгохгүй өнгөрдөг байв. Хүүхэд наснаасаа ан шувуу агнаж сурсан Америкийн колончид Кентакки, Пенсильвани буунуудыг ашиглан ямарваа нэгэн хүндрэлгүйгээр 200 /182.8 метр/, эсвэл бүр 300 бээрээс /274.3 метр/ дайснаа номхотгож байв. Цаашлаад 70 бээрээс бага зайнд буудах чадвартай Британийн мушкет буу нь америкчуудын зэвсэгтэй өрсөлдөх чадваргүй байлаа. Британийн офицерууд хэдийгээр америкчуудын шууд галын доор байгаагаа ухамсарлаж байсан ч аймхай гэж хэлүүлэхгүйн тулд нуугдахыг ч оролддоггүй байв. Мөн холын зайнаас өөрсдөө нуугдаж байгаад бууддаг энэ үйл явцыг британичууд бүүр ч хулчгар явдал гэж үзэж байв. Мөн офицеруудын дунд бичигдээгүй нэгэн хууль байсан нь урт буутай британи цэргүүд колоничуудын армийн офицерийг буудаж болохгүй, учир нь энэ нь “ёс зүйгүй” явдалд тооцогддог байлаа.
Хэдийгээр ийм үзэл баримтлал тогтож байсан ч яваандаа холын зайнаас буудах аргачлал нь илүү үр ашигтай нь ойлгомжтой болж, эцсийн эцэст залуу офицер /бас зохион бүтээгч/ Патрик Фергюсоны шаргуу шаардлагаар британичууд 100 хүнээс бүрдсэн мэргэн буучдын өөрийн гэсэн отрядыг байгуулж тэдэнд урт иштэй буу, өнгөлөн далдлах ногоон дүрэмт хувцас олгожээ. Удалгүй Фергюсон буудуулан амиа алдаж, мөн Британийн армийн удирдлагын хэвшмэл ойлголтоос болж мэргэн буудагчдыг ашиглах явдал мөн л хойш тавигдаж,энэ чигээр Наполеоны дайныг хүргэжээ. 18-р зууны сүүлээр мушкет буу нь аргагүй хоцрогдсон нь ойлгомжтой болов. 1798 онд Их Британи явган цэргийн армидаа зориулж Jaeger төрлийн Прусст үйлдвэрлэсэн таван мянган бууг захиалжээ. Сүүлдээ британичууд өөрсдөө иймэрхүү буу үйлдвэрлэж чаддаг болов. Ийм буу эзэмшдэг цэргүүд эхэндээ яг одоогийн мэргэн буучид шиг байсангүй, харин армийн бусад цэргүүдийн дунд явах бүлэг буучдыг хэлдэг байв. Арми удирдах хатуу үе шатлалын системд дассан Британийн офицерууд мэргэн буучдын отрядын шинэ цэргүүд нь бие дааж байлдана гэдэгтээ эвлэрч чадахгүй байв.
Буучид санаачлага гаргаж, байлдааны хэвшмэл бус нөхцөлд ажиллах ёстой байв. Тэд өнгөлөн далдлалтын урлаг хийгээд сумаа дээд зэргээр гамнах аргачлалд суралцаж байв. Британичуудын буучдын арга ажиллагаа Францын Наполеоны дайны үеэр онцгой үр ашгаа өгөв. Тэд хаанаас буун дуу гараад байгааг ойлгоогүй, эсвэл жирийн мушкетэн буунаас мэргэн буудагч нар ийм мэргэн буудаж чадна гэж итгээгүй маш олон Францын офицеруудыг үгүй хийсэн аж. Тухайлбал, Британийн мэргэн бууч Томас Планкет генерал Кольберыг онож буудсан байна. Планкет Кольберыг хэвтээ байдлаас буудсан нь сонирхол татдаг. Тэр үед нэлээдгүй хол зайнд буудлага хийхдээ мэргэн буудагч нар зэвсгээ хөлөндөө уяадхөлөө тэнийлгэж хэвтээд тэр үед л бууддаг байв. 1830-аад оны эхээр цохилтот механизм бүхий хямд төсөр мушкетэн буунуудыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болов. АНУ энэ үед өндөр механикжсан бууны үйлдвэрлэлтээрээ дэлхийн тэргүүлэгч нь болсон байлаа. Чухам энэ л цаг үед Springfield, Harper’s Ferry, Colt зэрэг буу үйлдвэрлэдэг компаниуд алдар нэрд гарав. 1850-иад он гэхэд дэлхийн бараг бүх байлдаан явуулдаг улс орнууд өөрсдийнармиудад цохилтод механизмын бууг нэвтрүүлсэн нь урьд өмнөх бууны төрлөөс 10 дахин их хол зайд буудах боломжтой болов. 1853 оны Өмнөд Африк дахь дайны үеэр Британийн буучид 1200 бээр буюу 1037 метрийн зайнаас дайснаа тогтоох чадвартай болжээ. Энэ бол үгээр хэлэхийн аргагүй өндөр амжилт болж байв. Учир нь үүнээс ердөө хорьхон жилийн өмнө явган цэрэг 200 бээрийн зайд /182.8 метр/ өөрийгөө аюулгүй байдалд байгааг мэдэрдэг байлаа. Крымын дайн /1853-1855 он/ холын зайд бууддаг байлдааны зэвсгийн хөгжлийн хувьд шинэ үе шат нь болжээ. Байлдааны нуувчнаас өрсөлдөгчид урьд нь их буугаар бууддаг байсан зайнаас өөр хоорондоо буудалцдаг болов. Крымын дайны үед цоо шинэ асуудал үүсэв: хэдийгээр бүр 1000-аас дээш бээрийнзайнаас буудаж болдог болсон ч хүний дүрс, бууны онилуур хоёрыг зохицуулахад тун төвөгтэй байв. Юу гэвэл буучийн хувьд бууны онилуур нь хүний дүрснээс том харагддаг байлаа. Алсын байлдааны зэвсгүүд нь Иргэний дайны үеэс эхлэн АНУ-д үндсэн зэвсэг болон хэрэглэгдэж эхлэв. Ихэнх байлдааны үйлдвэрүүд нь зүүнтнүүдийн мэдэлд байлаа. 1861 оны зургаадугаар сард зүүнтнүүдийн армийн бүрэлдэхүүнд Хирама Бердан хурандаагийн удирдлаган дор анхны мэргэн буудагчдийн хороо буй болсон нь гайхаад байх зүйл биш байв./үүний дараа “берданка” нэртэй буу ч үйлдвэрлэгдэж эхэлсэн билээ/Тус хорооны байлдагч болохын тулд цэргүүд өөрийн мэргэжлийн ур чадварыг баталж, маш хэцүү шалгуурыг даван туулдаг байлаа. Шалгагдагч цэргүүд 6 дюймийн /15.2 см/ хэмжээтэй байг 20000бээр буюу 182.9 метрийн зайнаас онох ёстой байлаа. Берданы байлдагчид тухайн үеийн хэмжүүрээр хамгийн өндөр чанартайд тооцогдох Sharps буугаар зэвсэглэгдэж, 1500 хүртэл бээр буюу 1371 метрийн зайнаас гал тавьж болдог байлаа.
Гэвч энэ зэвсгүүдийн ихэнх нь харааны томруулагч тоног төхөөрөмж суурилуулаагүй тул хэдий холоос бууддаг ч төдийлөн үр ашиггүй байлаа. Холбоотнуудын арми ч мөн туршлагатай, багаасаа ан хийж сурсан, гүйж яваа хэрэм, бугыг ядах юмгүй буудаж орхидог олон тооны туршлагатай буучидтай байв. Санхүүгийн байдлаар хавчигдмал, мөн хүчин чадал өндөртэй үйлдвэргүйгээс холбоотнууд тоогоор бус чанараар хөөцөлдөхөөр шийджээ. Үүний тулд армийн хамгийн шилдэг мэргэн буучдыг хамгийн ховор, тэр үед зэвсгийн дээд оргил болсон английн Whitworth зэвсгээр хангадаг байлаа. Ийм төрлийн жирийн буу нь 600 доллар, харин томруулагч төхөөрөмжтэй нь 1000 доллар байлаа. Тэдэнтэй харьцуулахад Sharps буу ердөө л 42 долларын өртөгтэй байв. Whitworth төрлийн буу нь ийм өндөр үнэтэй байдаг нь өндөр чанартай төдийгүй мөн усны хамгаалалттай байв. Өмнө зүгийн байлдагч нарын дунд ердөө 175 Whitworth маягийн буу байлаа. Гэсэн ч тэдний чанарыг баримталсан явдал нь үр ашгаа өгч байв. Чухам Whitworth маркийн буугаар хойд армийн дарга Жон Сэжвикийг буудсан байлаа. Генералын амь насыг авч явсан энэхүү мэргэн буудалт нь өмнөдчүүдийн армийн байлдагч Бен Пауэл ямар ч томруулах төхөөрөмжгүйгээр хийж гүйцэтгэсэн ажээ. Сэжвик морин дээр давхиж байсан тул энэ бол туйлын хэцүү бай байлаа. Гэвч Иргэний дайныг дуусах үед АНУ дахь буудлагын урлаг ахин мартагдаж эхэлжээ. 1900 он гээд дэлхийн ихэнх улс орнууд шинэ шүршдэг винтов буутай болов. Тэр үед Mauser, Krag, Mannlicher, Enfield, Schmidth-Rubinгэх зэрэг 2000 бээрийн цаанаас буудаж чаддаг зэвсэг үйлдвэрлэдэг хангалттай олон компаниуд үйл ажиллагаагаа явуулж байв. Шинэ үеийнхний зэвсгийн үр ашгийг шалгаж үзэж боломж нь1899 -1902 оныхооронд Англи-Бурын хоорондын дайны үеэр болов. /Бурчууд гэдэг нь Өмнөд Африкт амьдардаг Нидерландаас гаралтай хүмүүс/ Чухам тэд л хамгийн түрүүн цөөн тооны энд тэндгүй тархсанөндөр ур чадвартай мэргэн буучид чанартай буутай байхаддайсны армитай тулалдаж чадна гэдгээ харуулсан юм. Бурчууд нь урт сахалтай хийгээд толгойдоо бараан ногоон өнгийн алчуур боодогмаш сайн өнгөлөн далдлалт болж байсан нь британичуудын хувьд тун ч хүндрэлтэй байлаа. Бурчуудын толгойн энэ хэрэглэл хожмоо ХХ зууны мэргэн буучдын дунд тун ч түгээмэл болсон билээ. Ингээд Британи улс Дэлхийн нэгдүгээр дайн эхлэх хүртэлөөрийн гэсэн мэргэн буучдын отрядыгбайгуулах талаар ямарваа нэгэн тодорхой алхам хийсэнгүй. 1914-1918 онуудад мэргэн буучдын отряд тун ч идэвхтэй хөгжиж эхлэв.
Тэр үед холын харааны бууны хувьд германчууд тэргүүлэх байр суурийг эзлэж байлаа. Англичуудын гэрчилж байгаагаар 1915 оны өвөл Британийн цэрэг нуувчнаас өчүүхэн төдий цухуйхад л тэр даруй амь насаа алдаж байв. Тэр байтугай бугуйн цаг зүүх ньмаш аюултай байв. Учир нь түүнд ойсон гэрэл ньгерманы мэргэн буучдын анхаарлыг тэр даруй татаж байв. Нуувчнаас ямар ч эд зүйл, эд эрхтэн гурван секундын турш ил гарахад л Германы мэргэн буучны сум зоогдох магадлалтай байлаа. Германчууд мэргэн буудалтын тал дээр илт давуу байсантай хэн ч маргадаггүй, тэр байтугай өөрсдийнхөө давуу талыг мэдсэн немцүүд заримдаа зугаагаа гаргаж юу дуртай зүйлээ бууддаг байлаа. Түүнээс гадна ан хийх гэдэг нь Германд үндэсний спорт шахуу болсон нь мэргэн буудагчдыг бэлтгэхэд тун ч дөхөмтэй байлаа. Мэргэн буудагчдын курс нь 17 хоног байсан бөгөөд энэ хугацаандцэргүүдэд мэргэн буудах урлагийн бүхий л нарийн аргуудыг зааж сургадаг байлаа. Сургалтын үр дүнд зөвхөн оновчтой мэргэн буудах нь мэргэн буудагчийн хувьд хангалттай биш гэдэг нь ойлгомжтой болов.Британийн олон гарамгай буудагчид нээлттэй тулалдаанд байлдаж сурсан ч дайснаас нуугдах, өнгөлөн далдлах, байгаа тэвчээртэй хүлээх чадварт суралцаагүй байв. Британийн армид мэргэн буудагчдыг бэлтгэхэд хамгийн сайн үлгэр жишээ нь Канад, Австрали, Өмнөд Африкийн анчид байлаа. Ямарваа нэгэн томруулагч дуран авайны тусламжгүйгээр онцгой мэргэн буудах авъяастай нь Австралийн кенгуру бууддаг анчид байв. Ногоон өнгөтэй материал болон өвсөөр хийсэн өнгөлөн далдлалтын хувцас ихэнх улс орнуудын хувьдцэргийн хувцас нь болов. Британийн мэргэн буудагчид арав дахин томсгодогшинэ төхөөрөмжтэй болж,дайсныхаа амьд хүчийг буулганболомжтой болсон төдийгүй 10 миль буюу 16 км-ийн цаанаас дайсныармийн хөдөлгөөнийг байнга ажиглах боломжтой болов. Дэлхийн нэгдүгээр дайныг дуусахад ихэнх улс орнууд, үүнд Их Британи, АНУ, Франц болонГерман ч олж авсан туршлагаа үл тоомсорлож мэргэн буудагчийн отрядынхаа тоог бүрэн буюу ихээхэн хэмжээгээр цөөрүүлжээ. Томоохон гүрнүүдээс зөвхөн ЗХУ мэргэн буучдыг бэлтгэх асуудал дээр нэлээд нухацтай хандаж байлаа. 1938 онд 6 сая цэргүүд “Ворошиловын мэргэн бууч” тэмдгээр шагнагдсан хэмээн Зөвлөлтийн засгаас мэдэгдэж байсан юм. Гэвч 1938 оноос өмнө 53 мянган мэргэн буудагчийн винтовыг үйлдвэрлэсэн байсан бол 1938 оноос хойшжил бүр дээрх тооны зэвсэг үйлдвэрлэдэг болжээ.Дэлхийн хоёрдугаар дайнд “Ворошиловын мэргэн буудагчид” өөрсдийгөө сайн талаас нь харуулж чадсан билээ. Тухайлбал, 1943 онд хэдхэн цагийн дотор Зөвлөлтийн мэргэн буучид 465 явган цэргийн 100 гаруйцэргийг устгасан байлаа. Үүний эцэст германчууд мөн өөрсдийн мэргэн буучдыг “Оросын хөтөлбөрөөр” бэлтгэх болов. ЗХУ-аас ялгаатай нь АНУ Дэлхийн хоёрдугаар дайнд мэргэн буучдыг огт бэлдээгүйгээр орсон билээ.
Америкийн армийн мэргэн буучид Springfield зэвсгээр зэвсэглэсэн байсан бол 1944 онд илүү боловсронгуй Garand гэх зэвсгийг хэрэглэж дараа нь Солонгос, Вьетнамын дайнд ч энэ зэвсгээ хэрэглэсэн билээ. Номхон далайн арлууд дээр, түүнчлэн Бирм, Шинэ Гвинейн америкчууд50 бээр буюу 45.7 метрийн зайнаас байлдаанд ордог байсан нь мэргэн буудахад зориулсан винтов хэрэглэх нь утгагүй байлаа.Япончуудын хувьд харин илүү бэлтгэлтэй байсан бөгөөд өнгөлөн далдлах урлагийнхаа ачаар алдартай болсон олон тооны мэргэн буудагчидтай байлаа.Гэсэн ч Японы мэргэн буучдыг амиа золиослоход бэлэн гэж нэрлэдэг байлаа. Учир нь тэд нуугдахдаа гол төлөв хамгийн муу нуувч болох модны араар ордог байв. Модны ард байгаа мэргэн буучийг дайсны явган цэргийн хувьд онцгой хүндрэлтэй биш, хэрэв дайсанд анзаарагдсан бол амь гарах боломж бараг үгүй билээ. Ийм нөхцөлд америкчуудад алсын зайны оновчтой хараатай буухэрэггүй байв. Учир нь Японы мэргэн буучидтай байлдахад цэргүүд модны ард талын хэсгийг анхааралтай ажиглаж,өчүүхэн төдий хөдөлгөөн гарахад л автомат, пулемётоор мод руу гал нээдэг байв.
Хоёрдугаар дайны үед мэргэн буучдын хоорондын тулаан ихэвчлэн 600 бээр буюу 548.7 метрийн зайнаас явагддаг байв. Хэдийгээр ихэнх винтовууд нь 1200 бээр буюу 1097 метрийн цаанаас томруулах харааны төхөөрөмжөөр тоноглогдсон ч гэсэн иймэрхүү тулаан бараг болдоггүй байв. Мэргэн буудагч бууныүйлдвэрлэлд шинэ эрин үеийг нээсэн явдал бол Вьетнамын дайн байлаа. Энд Америкийн цэрэг офицерууд Хойд Вьетнамын мэргэн буудагч партизануудынбайнгын дайралтад өртөж байлаа.
Америкийн М14 винтовд томруулагч овоо хараа байдаггүйгээс500 метрээс хол буудаж чаддаггүй байв. Түүний оронд М 16 загвар нь хэтэрхий жижигхэн тул 300 метрээс илүү зайд оновчтой буудаж чаддаггүй байлаа. АНУ-ын цэргүүд Винчестер мэргэн буудагч буугаар хангагдаж эхэлсэн ч гэсэн Америкийн армийн ихэнх мэргэн буучид хагас автомат М14 бууг илүүд үздэг байлаа. Учир нь ойн бүсэд байлдааны ажиллагаанд алсын зайнд мэргэн буудах чадварыг шаардах биш, харин маш хурдан хугацаанд үргэлжлүүлэн гал нээх явдал байв. Нэг хэсэг хугацаанд Америкийн мэргэн буудагчид маш их амжилтад хүрч чадсан юм. Хойд Вьетнамын армийн удирдлага тэр байтугай “ урт буу бүхий америк хүнийг барьсан тохиолдолд шагнал олгоно” хэмээн амлаж байлаа. Сүүлийн арван жилүүдэд мэргэн буучдын зэвсгийн үзэл баримтлал нь бараг өөрчлөгдөөгүй ч орчин үеийн технологийн ачаар оновчтой буудах чадварыг нэлээдгүй нэмэгдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар ихэнх мэргэн буудагч буунд нийтлэг болсон зүйл нь 10 дахин томруулагч овоо хараа юм. Томруулагч линз нь өнөөдөр илүү мэдрэмтгийболж, мөн ойлтын түвшин нь бага болсон нь ямарваа нэгэн тусгай төхөөрөмжгүйгээр мэргэн буучдыг илрүүлэх боломжийг багасгаж байгаа юм. Өнөө үед бай хүртэлх зайг тооцох шаардлага байхгүй, учир нь энэ үүргийг лазеран зай хэмжигч гүйцэтгэдэг болсон юм. Мөн мэргэн буудагчдын зэвсэгийн жин бай онох чадвар, буудлагын хүчин чадалд аливаа нөлөөгүйгээр багасч байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ