Гаалийнхны “гай” гадаадад суугаа монголчуудад нүүрлэсээр байна
Тээвэр зуучийн болон каргоны компаниуд, хуваариа гэртээ илгээмж явуулж буй монгол иргэдийн шүдний өвчин болсон ганц сэдэв нь нисэхийн болон бусад гаалийн байцаагч нар, гаалийн татварын асуудал болоод байгаа бөгөөд энэ талаар гомдол маш их гардаг ч Гаалийн ерөнхий газарт хандаад нэгэнт нэмэргүй учир хаана хандахаа мэдэхгүй бухимдаж байдаг аж. Сүүлийн үед Европын орнуудаас иргэдийн явуулсан бага хэмжээтэй илгээмж замаасаа шууд л алга болдог болжээ. Олон улсын дамжин өнгөрч байгаа хилийн боомтуудаас асуухад транзит тээвэр тухайн улс, орондоо очтол ямар нэгэн байдлаар задардаггүй гэсэн хариултыг өгдөг, харин Монголд ирэхээрээ гаалийн шалгалтаар зайлшүй задардаг аж. Тэр дундаа электрон бараа, шинэ гутал, цүнх зэрэг үнэ бүхий зүйлс явуулсан иргэд бараагаа алдсан, эсвэл тоо ширхэг нь дутсан асуудал хаа сайгүй байгааг Гаалийн ерөнхий газар анхааралдаа авах, эсвэл Гаалийн ерөнхий газрыг хянаж шалгах ёстой хүмүүс нь анхааралдаа авах болж таарч байх шиг байна.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ