“Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгион: Нана хотыг сайн харж болох том цонхтой өрөөнд буулгахыг л хүссэн
“Пентатоник” академийн ерөнхийлөгч, УГЗ Б.Долгионтой ярилцлаа. Тэрээр дэлхийн алдарт дуучин Нанагийн Монголд тоглогдох “Remember the time” тоглолтын ерөнхий зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Монголдоо дэлхийн оддын гэх тодотголтой нэлээд хэдэн том шоуны зохион байгуулагчаар ажилласан түүнтэй “Universe best songs” наадам,“Remember the time” тоглолтын зохион байгуулалтын арын ажил гээд завгүй их ажлынх нь хажуугаар нь ярилцаж амжлаа. Дашрамд дурдахад “Remember the time” тоглолт болоход ердөө наймхан хоног үлджээ.
-Дэлхийн алдарт дуучин Нанагийн тоглолт болох хугацаа ойртсоор л байна. Зохион байгуулалт ямар шатандаа явж байна вэ?
-Ерөнхийдөө бол шувтарч байна. Бэлтгэл ажлыг бүрэн хангасан. Жижиг сажиг ажлууд бий. Яг одоогоор бид тоглолтын тасалбарын борлуулалт дээр ажиллаж байна.
-Тасалбар борлуулалт хэр байгаа юм бол?
-Бид энэ тал дээр сэтгэл их өег байна. Борлуулалт сайн, эрэлт ихтэй байгаа. Нана монголчуудын сонирхлыг үнэхээр татжээ. Монголчуудын нэгэн үе ид сонсож байсан, одоо ч сонсох дуртай байдаг дуучин ирэх гэж байгаа болохоор аргагүй биз. Нөгөө талаар бид энэхүү шоу тоглолтыг зөвхөн арилжааны зорилгоор зохион байгуулаагүй. Хүмүүнлэгийн тусч үйл ажиллагаа давхар болж буйгаараа улсын хэмжээнд яригдах хэрэгтэй бөгөөд ашигтай зүйл болж байна. Мазаалай гэх ховордсон амьтныг хамгаалах, үржүүлэх ажилд дэлхийн хэмжээний од хүн анхаарал хандуулж байгаа учраас энэ үйл хэрэг маань дэлхий дахинд сурталчлагдах юм.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ