С.Батцэцэгийг МАХН-д элслээ гэж Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар дарамталжээ
Чөлөөт бөхийн олимпийн хүрэл медальт, МУГТ С.Батцэцэг өнгөрсөн даваа гаригт МАХН-д гишүүнээр элсэн орсон. Хэдийгээр түүнд олны өмнө намын батлахийг нь гардуулж өгөөгүй ч МАХН-ын дарга нар тусгайлан хүлээн авч намынх нь гишүүн болсонд нь баяр хүргэн зураг хөрөгөө даруулсан байдаг.
Гэтэл дээрх үйл явдал болсноос гурав хоногийн дараа буюу өчигдөр МУГТ С.Батцэцэг “Би МАХН-д элсээгүй. Хүнтэй уулзах гэж МАХН-ын төв байранд очих үеэр гэнэтхэн нэрийг маань дуудаад батлах гардуулсан. Надад МАХН болон бусад намд элсэх сонирхол хүсэл байхгүй. Батлахийг нь буцааж өгнө” хэмээн хэвлэлээр мэдэгдэв.
Үүнийг сонссон олон түмэн МАХН-ыг хүчирхийлэгч, нэр хүнд хайгч, хүнийг хүчээр намдаа элсүүлдэг гэх мэтчилэн харааж эхэлсэн бол зарим нь гавьяат тамирчин С.Батцэцэгийг хэнэггүй, тэнэгээр дуудаж гарсан билээ. Гэтэл энэ бүхний цаана ямар нэгэн учир байгаа аж. Тодруулбал, МУГТ С.Батцэцэг хүсэл зорилгоороо МАХН-д элсэж орсон байна. Тус намын төв байранд очихдоо л намын батлахаа гардаж авна гэдгээ мэдэж байсан. Бас баяртайгаар батлахаа гардан авчээ. Мөн МАХН-д элсэж буйгаа батлан анкет бөглөж гарын үсгээ ч зурсан байна.
Харин батлахаа гардаж аваад удаагүй байтал Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, сүмогийн их аварга Д.Дагвадорж мөн тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нар түүнийг дарамталж эхэлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ