Од болохын “хорт хавдар” туссан нялхсын эмгэнэл
Үүнийг эхлэхийн өмнө би “Авьяас бол эмзэглэл” гэсэн их Д.Намдагийн үгийг зориуд хэлмээр байна. Хэлэхийн учир ч олон бий. Юуны өмнө бичихийн шалтаг нь өөрөө тун сонирхолтой сэдэв хөндсөн хэрэг л дээ. Нэрд гарах гэж оролдлого хийж байгаа жүжигчин гэх, нэг дуучин гэх охид телевизээр ярилцлага өгч байгаа нь суваг солихтой таарч сонслоо. Од болохын мөрөөдөлд автагсад өөртөө байгаа авьяасаас давсан маяглал үзүүлэх хийгээд өмссөн зүүсэн ч гэж ярих юм алга,аа. Мөн л өөртөө байгаа авьяасын хэмжээгээр л ярьж байна,аа зайлуул. Тархины хэмжээ нь ч тэр биз дээ. Энэ үеэр сурвалжлагч маань “Таны ийм ч нүцгэн зураг, тийм ч нүцгэн зураг тэр хэвлэл мэдээлэл, энэ ч цахимаар гарчээ” гэх мэтээр асуух юм. Харин од болохыг хүсэгчид маань “Манай сэтгүүлчид арай дэндэж байна. Ёс зүйгүй байна шүү. Би хувийнхаа цахимд байрлуулсан зургийг хуулж тавиад худлаа юм биччих юм. Ингэж болохгүй” гэх мэтээр шал худлаа ичингүйрч байна,аа. Ичих сэтгэл байхгүй нь илт байхад. Эмзэглэх тухайд бол бодох ч хэрэггүй, хог гэж. Сэтгүүлч нь ч гэж сэтгүүлч, бас нэг цэнхэр дэлгэцээр од болохыг мөрөөдсөн, хоосон маяглалтай хүүхэнцэр. Мэдэх ч юм алга, тэрэнд. Бараг л үзэг нэгт нөхдөө хамтраад муулах шахаж байна шүү. Өнөөх “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг нь л энэ байх. Уг нь би тэр цэнхэр дэлгэцээр од болохыг мөрөөдсөн хүүхэнцэрийн оронд байсан бол “Та өөрөө зориуд цахимд нүцгэн зургаа тараасан юм биш үү. Хэрвээ та цахимд зургаа байрлуулаагүй бол хэн ч таны зургийг тавихгүй шүү дээ. Ингэхэд танд олонд хүрчихсэн дүр байна уу, тийм гээд хэлчих дуу байна уу.
Үргэлжлэлийг эндээс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ