Салалт чамд хэчнээн сайн нөлөөтэй гээч!

Салалтын дараа чамд зөвхөн сэтгэлийн шарх л үлддэг гэж үү? Харин ч тэр бүх сэтгэл зүйн дарамтын дараа чамд сайнаар нөлөөлдөг зүйл нэлээн хэд бий гэж Гоолингоо нь бодож байна. Энэ талаар чи өмнө нь бодож үзээгүй байж магадгүй л юм. Гэхдээ уншаад л “Нээрээ тийм юм байна шүү” гэх вий.

Салалт чамд хэчнээн сайн нөлөөтэй гээч!

1. Илүү дээр “чи”

Минносетагийн их сургуулийн эрдэмтдийн 2006 онд хийсэн судалгаагаар салалтыг даван туулсан хүмүүсийн 92 хувь нь илүү ухаалаг, буурь суурьтай, хүнээс юу хүсч байгаагаа мэддэг болж өөрчлөгддийг тогтоожээ. Судалгааг удирдагч Тая Таширо "Нэгэнт харилцаагаа дуусгасан тэр үед бид яагаад тэр хүнийг хүсээд байгаагаа бодохоо больж, нөхцөл байдлыг илүү бодит нүдээр харж, гаргасан алдаа оноондоо дүгнэлт хийх боломжтой болдог" гэжээ.
Харин Нортвестерний сургуулийн эрдэмтэд бүсгүйчүүд салалтын дараа илүү шийдэмгий болдог талаар онцолж тайлбарладаг. Бүх асуудал дуусах хүртэл тодорхой хугацаанд шаналж, зовох ч эргээд сэргэх цагт бүсгүйчүүд өмнөхөөсөө ч илүү өөртэй итгэлтэй, зоригтой болж чаддаг байна. Урьд нь огт олж хараагүй шинэ боломжоо ч бид олж харж чаддаг.

2. Тайван, хүлээцтэй чанар

Юм бүрт омголон зан гаргаж, уурлаж, бухимдахаа болино. Чамд энэнээс ч онцгүй зүйл тохиолдож байсан байхад яагаад бухимдах ёстой шалтгаан олдохгүй болохоор тэр. Бүх юм болоод дууссаны дараа ч эрүүлээр амьсгалж, хэвийнээр амьдарсаар байгаа өөрийгөө харах учраас юм бүхэн түр зуурынх байдаг гэдэгт илүү итгэл үнэмшилтэй болно. Bravo! Чамд хэн нэгнийг зөвөөр хайрлахад хэрэгтэй нэг чухал чанар бүрэлдсэн байна.

3. Эрчүүдийг дагаж буруу хооллохгүй

Тэр хажууд чинь пицца захиалаад аваад ирчихсэн байхад идэлгүй тэснэ гэдэг амаргүй. Бүсгүйчүүд хайртай хүнтэйгээ хүссэн зүйлийг нь хамтдаа идсээр илүүдэл жинтэй болох магадлал өсдөг байна. Харин ганц бие бүсгүйчүүд өөрийн калорийн хэмжээнд эргэлзээгүйгээр санаа тавьж чаддаг.

4. Эргэн тойронгүй шинэ харилцаанууд

Тэр хүмүүсийг чи танина. Гэхдээ сайн мэдэхгүй. Чамд тэдэнтэй дотно танилцаж, өөрийн сонирхол, өөрийн ертөнцийн талаар ярилцах боломж, цаг зав ч байгаагүй. Харин одоо бол энэ бүхэн нээлттэй. Хэн нэгэн чамайг шалтгаангүйгээр хардахгүй. Тийм болохоор чи эрэгтэй сайн найз нартайгаа оройгуур уулзаж, ханатлаа караокедсан ч яах ч үгүй. Ямар ч салалтын дараа хүмүүс шинэ танилуудын тоогоо нэмж эхэлдэг. Түр зуур мартагдсан байсан нөхөрлөлүүдээ ч сэргээнэ. “Манай хүн залгаад байна аа. Одоо харихгүй бол болохгүй” гэж дотны хүмүүстээ тайлбар тавих шаардлага бол бүр “баяртай”!

5. Фитнесс

Сингл амьдралаа далимдуулаад фитнесст бүртгүүлэхээр шийдсэн чинь аргагүй ээ. Салалт нь бүсгүйчүүдийн спортоор хичээллэх урам зоригийг нэмэгдүүлдэг юм. Алдсан эрч хүчээ нөхөн сэлбэх ундаргаар бэлтгэлийн заалыг сонгодог бүсгүйчүүд санасныг бодоход олон шүү. Эсвэл өөрийн биеийн байдалд эрч өөрчлөлт хийхээр шулуудах нь ч бий. Ямар ч байсан чамд амтагдаад байгаа дайчин, шазруун зангаа өөр дээрээ тултал нь ашиглаад, улам гоё болоод авч дээ!

6. Тойроод биш дайраад гарсан нь

Анхнаасаа юуг анхаарах байсан, ямар шалтгаанаас болж харилцаа нурж унасан, өөрийн буруу юу байсан, яаж харьцдаг залуугаас холхон байхгүй бол болдоггүй гэдгээ чи мэдэж авсан. Энэ туршлага чинь чамд дараагийн удаад дэмий хүмүүстэй цагаа үрэхгүй байхад туслах болно.

7. Санаа зовних нэг асуудал ч байхгүй боллоо

Тэрний эгч чамд дургүй болохоор яах учраа олохгүй хэцүү байсан уу? Одоо чи тэрэнд огтоос санаа зовних хэрэггүй. Чи түүний эгчид, ээжид, гэр бүлд таалагдах гэж хичээх албагүй болсон. Зөвхөн өөрөө өөртөө л таалагдах амьдрал урд чинь байна.

8. Тэр биш чи жинхэнэ ялагч

Хэрвээ тэр чамайг араар чинь тавьсан бол нөхрийг чинь булаасан эмэгтэйд уурлах хэрэггүй. Чи ганц бие, чамайг хайрлах хөөрхөн хүүхэдтэй, өөртөө хэнийг ч дурлуулах боломжтой болсон байхад тэр бүсгүйд өөрийг нь хэзээ ч араар нь тавьж мэдэх нөхөр л үлдсэн байна шүү дээ.

9. Амь нас

Сөрөг зүйлийг сурталчлах гэсэнгүй. Гэхдээ хэрвээ тэр хүн чамд гар хүрдэг байсан бол салж чадсанаар чи бүрэн бүтэн амьд байна. Чамд хайртай хүмүүст чиний амь нас бүхнээс үнэ цэнэтэй. Харин чи хүчирхийлэгчийг хаяж чадсандаа өөрийнхөө алтан амийг аварч чадсан.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин