Орон оронд хориотой байдаг “хачирхалтай” зүйлс

Дэлхий дээр санаанд багтамгүй маш олон хачирхалтай хуулиуд байдаг. Эдгээрээс түүвэрлэн засгийн газраас хориглосон гэхэд итгэмээргүй зарим нэг хоригийн тухай сонирхуулж байна.

“Huffingtonpost” сэтгүүлд өгүүлснээр эдгээрээс гадна Хятадад “Жасмин” цэцэг тарихыг, Иранд эмэгтэй хүний зурагтай сэтгүүл, ном худалдаж авахыг, Хятадад “PlayStation” худалдаалах ба тоглохыг нийтээр хориглох жишээтэй.Жижигхэн хөхтэй “порно” од / Австрали
“The Australian Sex Party” намын тэргүүн Фиона Паттений мэдэгдсэнээр жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийг насанд хүрэгчдэд зориулсан “порно” кинонд тоглуулахгүй байх болон хөхөө гаргасан зураг авалт хийлгэхгүй байх хуулийн төслийг санаачилжээ. Учир нь жижигхэн хөхтэй эмэгтэйчүүдийн хөхөө ил гаргасан аливаа зураг, дэлгэцийн бүтээл нь бага насны хүүхдийг сексийн зорилгоор ашиглах, хүчирхийлэх үндэс болж байгаатай холбоотой юм байна. Ингээд 2005 оноос хэлэлцэгдэж эхэлсэн энэ асуудал 2010 онд хууль болж хэрэгжсэн бөгөөд олны дургүйцлийг багагүй хүргэсэн шийдвэр байжээ.Видео тоглоом / Бразил
Дэлхийн 20 гаруй оронд тухайлсан видео тоглоом тоглохыг хуульчлан хориглосон байдаг бөгөөд Грек л гэхэд 2002 онд ямар ч тоглоом тоглож болохгүй хуулийг гаргаж байсан байна. Энэ нь хууль бус мөрийтэй тоглох явдлыг зогсоох сэдлээр гаргаж байсан хууль юм. Өдгөө Арабын нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос, Герман зэрэг оронд 20 гаруй видео тоглоомыг хориглосон байдаг нь бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм. Бразилийн хувьд “Mortal Kombat”, “Grand Theft Auto”, “Counter - Strike”, “Max Payne II”, “Requiem: Avenging Angel”, “Postal II” зэрэг цөөнгүй видео тоглоомоор тоглох хориотой байдаг ажээ.Эмо стилийн хувцаслалт / ОХУ
ОХУ-ын засгийн газраас 2008 онд гаргасан шийдвэр ёсоор хөгжмийн Эмо стилиэр хувцаслахыг албан ёсоор хоригложээ. Хуулийн төслийг санаачлагч Игорь Понкины хэлснээр “Эмо урсгал бол үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хөгжмийн гаж урсгал юм. Энэ урсгалыг сонсдог, Эмо стилиэр хувцасладаг өсвөр насныхны дунд амиа хорлох явдал хэрээс хэтэрч байгаа учраас арга буюу ийнхүү хориг тавьж байгаа юм. Залуучууд Эмо стилийн дуу хөгжмийг сонсох эрхтэй ч сургууль, засгийн газрын харъяа байгууллагуудаар үйлчлүүлэхдээ энэ төрлийн хувцас өмсөөгүй байх учиртай юм. Эмо стилийн хувцаслалт гэдэгт хар, ягаан өнгийн өмд, цамцнаас эхлээд хөмсгөө сэтлэх, персинг зүүх, хумсаа будах гэхчилэнгийн хувцаслалт, имиж бүрдүүлэлтийн хэв маяг орно...” гэжээ.Валентины баяр / Саудын Араб
Жил бүрийн 02/14-ний өдөр тохиодог Гэгээн хайрын баярыг Иран, Энэтхэг, Малайз, Саудын Араб зэрэг цөөнгүй оронд тэмдэглэн өнгөрүүлэхийг хориглодог байна. Энэ нь Лалын шашины үзэл баримтлалтай нь холбоотой бөгөөд Лалын шашинд улаан өнгийг нүгэл хилэнцийн өнгө гэж итгэдэг учир энэ өдөр худалдаанд гарсан улаан өнгийн бүх эд зүйлийг худалдахыг хориглох эсвэл хураан авах арга хэмжээг авдаг байна. “CNN” сайтын мэдээлснээр Саудын Арабын эрх бүхий байгууллагынхан 02/12-ны өдрөөс эхлэн зах дэлгүүрээр шалгалт хийж эхлэх бөгөөд Валентины баяраар худалдаалагдах магадлал бүхий улаан өнгөтэй бэлгийн хайрцаг, чихмэл баавгай, улаан сарнай гээд улаан гэсэн бүхнийг хураахыг шаарддаг ажээ.Хүүхдийн нэр / Дани
Дэлхийн цөөнгүй оронд шинээр мэндэлсэн нярай нартаа ямар нэр өгч болох болохгүйг зааварчилсан гарын авлагыг худалдаанд гаргасан байдаг бөгөөд эдгээр орнуудын нэг нь Дани юм. Данийн засгийн газраас хүүхдэдээ өгч болно хэмээн жагсаасан 24.000 гаруй нэр бүхий номыг худалдаанд гаргасан байх ба жагсаалтад ороогүй нэр өгөхөөр сонгосон тохиолдолд тухайн нэрийг өгч болох эсэхийг зохих байгууллагаар дамжуулан асууж тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог ажээ.Гар утас / Куба
Кубын улс төрч Фидель Кастрогийн эрх барьж байсан 1976 - 2008 онд Кубын иргэдэд гар утас хэрэглэх хориотой байжээ. Олон улсын харилцааны ажилтан эсвэл коммунист намын өндөр албан тушаалтай цөөхөн хүмүүс л гар утас хэрэглэдэг байсан явдлыг Раул Кастро 2008 онд цуцалж байсан юм байна. Гэсэн хэдий ч Кубын иргэдийн дунд гар утас хэрэглэх нь одоо ч тийм ч түгээмэл биш байдаг тухай “CNET” сайтад мэдээлжээ. Үүний адилаар Хойд Солонгост ч гэсэн гар утасны хэрэглээг хязгаарлаж байсан юм байна.Барууны хэв маягийн “үс засалт” / Иран
Ираны засгийн газраас үндэснийхээ өв соёл, уламжлалыг хадгалж үлдэх зорилгоор иргэдийнхээ ямар хэв маягийн үс засалттай байхыг шийдвэрлэж өгсөн байдаг гэнэ. Энэхүү үс засалтын хэв маягийг дагаагүй бол тухайн салоны үйл ажиллагаа явуулах эрхийг хураан авч, хугацаа заахгүйгээр хаах арга хэмжээг авдаг байна. Ингээд Ираны засгийн газраас эрчүүдэд үсээ дээш нь арзайлгаж босгох хэв маяг болон ургуулахыг хориглосон байдаг бол эмэгтэйчүүдэд үсээ ардаа боохыг зөвшөөрдөггүй тухай “Telegraph” сэтгүүлд бичжээ.Бохь / Сингапур
Бохины худалдааг хориглосон хуулийг Сингапурын засгийн газраас 1992 онд гаргаж байсан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчноо цэвэр байлгах зорилготойгоор гаргасан хууль юм. Хуулийг мөрдөж эхэлсэн даруй хүмүүс бохь авахын тулд хөрш зэргэлдээ орноо зорих хэрэг гарч байсан бөгөөд энэ хууль олны дургүйг багагүй хүргэж байжээ. Хуулийг одоо ч нийтээр дагаж мөрддөг ба 2003 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу амны хөндийн эрүүл мэндэд хэрэгтэй импортлохыг зөвшөөрсөн зарим бохийг эмчээс очиж худалдаж авах ба энэ нь жороор олгогдох учиртай байдаг байна.“Аватар“ УСК / Хятад
Кино ертөнцийн дэлгэцийн шилдэг бүтээлүүдийн нэг “Аватар” (2009) киног Хятадын засгийн газраас кино театруудад гаргахыг хориглосон байна. Хэдийгээр киноны “2D” хувилбарыг гаргахыг хориглосон байдаг ч “3D” нь гарахад ч гэсэн хориг хэвээр байсан гэдэг. Найруулагч Жеймс Камерон киногоо сурталчилж Хятадад очихдоо Хятадын засгийн газраас гадаад кинонуудыг хориглох явдал байдаг ч “Аватар” киногоо хориглохгүй байхыг хүссэн байна. Энэхүү хоригийн цаана Хятадуудын үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг хүссэн санаа байдаг ч Жеймс Камерон кино ертөнц гэдэг зөвхөн үндэсний үйлдвэрлэлээр хязгаарлагдах ёсгүй гайхамшигтай ертөнц шүү гэдгийг эргэн нэг сануулаад өнгөрчээ.Хутга / Их Британи
Их Британий засгийн газраас гаргасан хуулийн дагуу иргэд ямар төрлийн хутгыг хэрэглэж болох тухай заалтыг нарийвчлан гаргасан байдаг байна. Тухайлбал 18 нас хүрээгүй иргэн хутга худалдах, олон нийтийн газар биедээ хутга авч явсан тохиолдолд тодорхой мөнгөн дүн эсвэл ялыг оноох тухай заажээ. Түүнчлэн хутгануудыг төрөл төрлөөр нь ангилж гаргасан байх ба үүнд аяны зориулалттай хутганаас эхлээд ахуйн маш олон төрлийн хутгыг хэрэглэж болох болохгүйгээр нь онцлон заасан байдаг байна. Энэхүү хуулийг гаргаснаар хутга, мэстэй холбоотой гэмт хэргийн гаралт эрс буурсан гэж үздэг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин