“Жаст”-ын Батхүүг шоронд хийж, хөрөнгийг нь хурааж яах гээв

-Харин ч Оросод алдчихсан ”Хадгаламж” банкийг эргүүлэн худалдан авч төрд өгсөн Батхүүг шагнамаар юмбиш үү-


Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж аваххуучаар нийгэм өвчилчихжээ.Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.Алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй, сонин хэвлэл гаргахгүй гэж шударга гэгддэг улстөрчид бараг андгай тавьдаг болов. Өмчтэй хүнийг үзэн ядах нийгмийн энэ гажиг хүчирхийлэлд хууль хяналтынхан хүртэл ханцуй шамлан орлоо. ”Олигархиудаа өмөөрье” гээд нэг юм бичсэн над руу хүртэл дайрч давшилж, занаж зүхэж энэ муу олигархиудын бууны нохойг алнаа гээд л агсагнах юм. Авлигатай тэмцэх газрын ажилтан, цагдаагийнхан гарч ирээд л хэн нэгэн хөрөнгөтнийг баривчилсан тухай мэдэгдэл хийдэг боллоо. Тийм компанийн захирал тэр тэр нарыг баривчлав гээд л бахархалтайгаар мэдэгдэл хийнэ. Хувийн хөрөнгийг дээдэлсэн нийгэмд хатуу хориотой зүйл ганц байдаг тэр нь хүний хөрөнгийг хурааж эздийг нь баривчлах. Орос, Хятад, Монгол гурван орон л хөрөгөтэй хүнээ нэг бол баривчилж, нэг бол гадаадад дүрвүүлж үгүй бол олон жилийн ял тулгадаг. “Жаст” группийн захирал Ш.Батхүүг барьж аваад шоронд хийчихлээ.Энэ тухайгаацагдаагийн нэг офицер их л баясгалантай мэдээлжбайна. “Жаст-Ойл” компанийн 45 шатахуун түгээх станцыг битүүмжилж, “Мах маркет” компанийн үйл ажиллагааг зогсоолоо гэж зарлаж байна. Хэвлэлүүд дуу шуугаа авалцан Ш.Батхүү гэдэг хүнийг аль хэдийн гэмт хэрэгтэн болгочихжээ. Бизнесмэн ч бай, ер нь хэний ч бай хөрөнгийгшүүхийн шийдвэр гараагүй байхад битүүмжилж үйл ажиллагааг зогсооно гэдэг өөрөө гэмт үйлдэл. Коммунист угшилтай Монголын хууль хүчнийхэн юу юуны духанд хүрэлгүй хүний хөрөнгө руу халддаг угшилтай юм. Хадгаламж зээлийн хоршоонуудыг дампуурахад яалаа. Уншигчид санаж байгаа байх. “Глобын Мэндбаяр” гэдэг залуугийн хөрөнгийг хурааж өөрийг нь шоронд хийсэн. Мэндбаяр “Хөрөнгөндбитгий халдаач дээ. Иргэдэд учруулсан хохирлоо би төлье” гэсээр байтал хөрөнгийг ньбитүүмжлээд бүгдийг хураагаад авсан. Хураасан хөрөнгө руу нь манай төрийнхөнёстой нэг хонинд орсон чоно шиг дайрсан. Үр дүн нь Мэндбаяр гэж нэг сайхан бизнесмэн залуу шоронд тарчилж, хэдэн мянган хүн ажлын байргүй болжхохиров. Төр ядаж үүнд дүгнэлт хийсэнгүй. “Жаст”-ын Батхүүгийн хөрөнгө рүү халдах бэлтгэл ажлаа амжууллаа. Батхүү гэгч бизнесмэн хэнийг луйвардаад хэнд ямар хохирол учруулчихсан юм бол. Лав Монгол Улсын эдийн засагт хохирол учруулаагүй, татвар төлөгчдийн мөнгийг луйвардаагүй. Батхүү гэдэг залуу бизнес хийхээр англи эзэнтэй Өмнөд Африкт хүртэл салбар нь байдаг“Стандарт”гэдэг дэлхийн банкнаас 109 сая ам.доллор зээлж чаджээ. Харин сэргэлэн байгаа биз.Манайд ийм хэмжээний мөнгө зээлэх банк тэр үед байхгүй байсан. Харамсалтай нь зээлсэн мөнгөө эрсдэлтэй зүйлд тухайлбал, алтны хайгуулд хөрөнгө оруулжээ. Бизнесүүдийн унаж, босох нь зах зээлийн оронд бол байдаг л зүйл.Азаа үзэж зээл авсан арван хүний дөрөв нь дампуурдаг гэдэг. Харин ардчилсанорны төр засаг хууль, шүүх бизнесээ хамгаалдаг, олсон хожсоныг нь хамгаалаад зогсохгүй алдсан шатсаныг нь ч хамгаалж байж хөрөнгөтөн нийгэм хөгждөг гэнэ.Харин Батхүү жаахан заль хэрэглсэн. Эрдэнэт, Төмөр зам гэдэг төрийн өмчит компаниудын тамгыг хуурамчаар ашигласан. За ер нь гадаад паспортаас эхлээд хуурамч бичиг баримт үйлдээгүй, албан тушаалтан Монголын төрд ховор доо. Харин Батхүү одоо хэнд гэм буруутай юм бэ.Ингэхэд манай хуулийнхан хэнд үйлчлээд байна. Африкийн “Стандарт” банкны талд байна уу, өөрийнхөө иргэний талд байна уу бүү мэд.Мөнгөө зээлүүлсэн Английн тал одоо л айж эхэлж байгаа. Энэ коммунистууд чинь манайхаас зээл авсан хүнийхээ хөрөнгийг битүүмжилчихлээ, эзнийг нь бариад шоронд хийчихлээ. Тамга тэмдэг ашигласан зэрэг аар саар ял тулгаад цааш нь харуулчихвал бид хохирно гээд үнэнхүү сандарч байгаа.Батхүү авсан зээлээ толгойгоороо хариуцаж зээлээ төлнө гээд байгаа шүү дээ. Тэгвэл “Стандарт” банк хэнд итгэж, хэнээр зуучлуулж, хэн нь шалгаж тэр их мөнгийг өгсөн юм бэ. Эрдэнэт, Төмөр замын компанийн хуурамчаар үйлдсэн бичгээр биш ардчилсан Монгол Улсын нэр төр, баялаг нь дэнчин болжтэр их хөрөнгө орж ирсэн. Батхүүгийн бизнес гялалзаж явсан үе бий. Тэр үед Монгол Улс “Хадгаламж”банкаанэг зайгуул Оросод алдчихаад сандарч байсан. Харин Батхүү Оросод алдчихсан“Хадгаламж” банкийг эргүүлэн авч төрд өгсөн гавьяа биш үү.Өмнөд Африкт хүртэл салбартай Европын тэр том банк нэг монгол залуу “Эрдэнэт үйлдвэрийн тамгыг сийлээд гарын үсгийг нь дуурайлгаад зураад оччихоор зэрэг гэнэдээд зуун сая ам.доллар гаргадаг ч юм биш.Тэд Монголын талаар маш том судалгаахийсэн. Бүүр Америкийн тал оролцсон\MAHONEY LIOTTIA\ гэсэн нэртэй хуулийн томоохон фермээр зуучлуулсан юм билээ.Одоо энэ компани эрсдлийг хуваалцана. Төр барьж байсан намын УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Хууль зүй, Гадаад хэргийн сайд байсан том улстөрчидбодлогын хувьд зөвшөөрсөн болохоор л тэр том зээлийг өгсөн байж таарна. Одоо ганц Батхүүг шийтгэж аж ахуйг нь дампууруулаад өнгөрч болохгүй. Засгийн газарБатхүүгийнмах, бензинийбэлэн сулжээг ашиглаж өнөө ”Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөрөө дахин дэмжиж чадвал Монголд олон хүн орлоготой, амьдралтай болно.Би Батхүү гэдэг бизнесмэнтэй өнгөрсөн оны өдийд сэтгүүлч нөхдийн хамт уулзаж олон цаг ярилцаж билээ.Том бизнемэн гэхэд төлөв даруухан, бас их ухаантай яриа хөөрөөтэй, өндөр боловсролтой, эх орнч залуу байна гэж сэтгүүлч нөхөд маань их л хүндэлж байсан. Батхүү морь, бөх, архи дарс, алиа наргиа сонирхдоггүйгээрээ өнөөгийн баячуудаас ялгарч харагдсан.Монгол Улсын Ерөнхийлөгч юу гэлээ. Бүх дарамт бизнесүүд дээр ирээд байна шүү гэсэн. Энэ үнэн байх. Батхүүгийн компани өрөө төлөөд өөдөлж цэцэглэхэд мянга мянган хүн идэх хоолтой болно.Бид олигархийг төрүүлэхкапиталистнийгмийн төлөө яваа шүү дээ.

Г.Дашрэнцэн

Эх сурвалж: www.baabar.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ