МАХН-ыг нам биш, Д.Тэрбишдагвыг "согтуу" гэжээ
МАХН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Г.Баярсайхан өнөөдөр "Өдрийн сонин"-д ярилцлагандаа МАХН-ын нам биш гэж тодорхойлсон байна. Тэрбээр "МАХН-ыг нам болгох гээд байх хэрэггүй... Энэ намд нэг хүний хатуу төвтэй, түүнийг дагасан долдой нарын цуглуулга болсон. "Наймаачин" дэд даргатай. Энэ хүнд боловсрол гээд байх юм ч байхгүй. Д.Тэрбишдагва гээд ажлаа хийдэггүй "согтуу" нөхөртэй л байна. МАН-д очоод хэд дамжчихсан, уйлж унжаад очсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат гээд хүмүүс бий..." гэх мэтчлэн Г.Баярсайхан өгүүлсэн байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ