Таэквондочид ганзага дүүрэн ирлээ

БНСУ-ын Чён-Ян хотод болсон таэквондогийн Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид 10 медальтай ирлээ. Нийт 27 орны 500-гаад тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас найман жингийн ангилалд 17 тамирчнаа илгээснээс гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, эрэгтэйчүүд багаараа тулааны төрөлд аваргалсан байна. Тодруулбал, М.Түмэнбаяр, М.Мягмарбаяр, Э.Мөнхбуян нар алт, С.Янжинлхам, Б.Түвшинжаргал мөнгө, Р.Тэмүүжин, Л.Мөнхгэрэл, Д.Энхтүвшин, Н.Энхдөл нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ