Хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын: | 2013.11.22 Баасан гараг | |
Билгийн тооллын: | 20. Гурван хөх мэнгэтэй хар луу өдөр | |
Наран ургах шингэх: | 8.28-17.24 | |
Үс засуулбал: | Өлсөж ундаасна | |
Барилдлага: | Үл тохирох | |
Шүтэн барилдлага: | Сэрэхүй |
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан буух улирал 13 цаг 13 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ